Ким Чен Уны нууцлаг бүсгүй

2012 оны 7 сарын 16

Хойд солонгосын удирдагч Ким Чен Уны дэргэд буй бүсгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Энэхүү бүсгүйг гадаадын хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа ч Өмнөд Солонгосын талаас түүний хамгийн ойр дотны эмэгтэй хэмээн онцолж байгаа юм. Харин өчигдөр тэдний хамтдаа байсан зураг өмнөд солонгосын сайтуудад нийтлэгдсэн байна. 2012.07.17 KBS news

Ким Чен Уны нууцлаг бүсгүй олны өмнө дахин гарсан тухай Хойд Солонгосын Жусон тв-ийн өчигдрийн мэдээнд дурдагдсан байна. 2012.07.16 KBS news
Тэдний энэхүү хүүхдийн цэцэрлэгт айлчилсан өдрийг хараахан тогтоож чадаагүй байгаа ч ийнхүү түүнийг удирдагч Ким Чен Уны эхнэр болох магадлалтай эмэгтэй гэж үзэж байгаа билээ.
Долдугаар сарын 7-ны өдөр Хойд Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийн таалал төгссөний 18 жилийн хүндэтгэлийн ойн дурсамжийн баримт киног үзүүлжээ. Энэ үеэр одоогийн удирдагч Ким Чен Уны дэргэд буй бүсгүй олны анхаарлыг татсан юм. Тухайн үед гадаадын хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа ч Ким Чен Уны гэргий болох магадлалтай хэмээн таамаглал дэвшүүлж байгаа билээ.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг нас барсаны дараа Ким Чен Уны ард буй бүсгүй тухайн үед түүний дүү гэж таамаглаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна