Обама “Мөрөөдлийн баг”-ийн тоглолтыг үзжээ

2012 оны 7 сарын 18

Өнгөрсөн даваа гаригт (07.16) Вашингтон хотод болсон АНУ, Бразилийн шигшээ багийн тоглолт 80:69-өөр “Мөрөөдлийн баг”-ийн ялалтаар өндөрлөсөн. Энэхүү тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, охины хамт үзэж сонирхжээ. Харин тэд “камер үнсэлт”-д өртсөн бөгөөд фото агшинг сонирхоно уу.
Өнгөрсөн даваа гаригт (07.16) Вашингтон хотод болсон АНУ, Бразилийн шигшээ багийн тоглолт 80:69-өөр “Мөрөөдлийн баг”-ийн ялалтаар өндөрлөсөн. Энэхүү тоглолтод Леброн Жэймс 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Кевин Дюрант 11, Пол 10 оноо авч багаа ялалтад хүргэжээ.
Тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, охины хамт үзэж сонирхжээ. Харин тэд “камер үнсэлт”-д өртсөн бөгөөд энэхүү фото агшинг сонирхоно уу.
Тэднийг үнсэлцэхийг тэмцээнийг зохион байгуулагчид хүссэн бөгөөд хосуудын үнсэлцэх үеийг тусгай фон гаргаж үйл явдлыг чимсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна