”Тур де Франс” уралдааны фото агшин

2012 оны 7 сарын 22

Олон өдөр үргэлжилдэг дугуйн спортын ”Тур де Франс” тэмцээн өнгөрсөн зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 22-ны хооронд болж өнгөрлөө. Белги улсаас гараагаа эхэлсэн тус уралдаан Франц, Швейцарь зэрэг улсын нутгаар нийт 3479 км-ыг 20 гараагаар өндөрлөлөө. Уралдааны фото агшинг үзнэ үү. 2012.07.23
Олон өдөр үргэлжилдэг дугуйн спортын ”Тур де Франс” тэмцээн өнгөрсөн зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 22-ны хооронд болж өнгөрлөө. Белги улсаас гараагаа эхэлсэн тус уралдаан Франц, Швейцарь зэрэг улсын нутгаар нийт 3479 км-ыг 20 гараагаар өндөрлөлөө. Уралдааны фото агшинг үзнэ үү. 2012.07.23
Олон өдрийн гараатай энэхүү уралдааны ялагчаар Их Британийн тамирчин, “Team Sky” багийн Брэдли Уиггинс тодорсон байна. Тэрбээр нийт 87 цаг 34 минут 47 секундын амжилт үзүүлсэн байна. Түүний араас нутаг нэгт болоод багийн анд Крис Фоом 3 минут 21 секундын алдагдалтай хурдалсан бол гуравдугаар байрт Италийн болон “Liquigas-Cannondale” багийн Венсензо Нибали 6 минут 19 секундээр хоцрон шалгарчээ.
1903 онд анх удаа британи хүн Тур де Франц уралдаанд түрүүлж байжээ. Ийнхүү 109 жилийн дараа улсынхаа төрийн далбааг мандуулсан британи эр 32 настай Брэдли Уиггинс хэвлэлийнхэнд өгсөн ярицлагадаа “Би дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаанд түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Хамгийн чухал нь би Их Британийн алдаад байсан нэр хүндийг дахин сэргээсэндээ туйлын сэтгэл хангалуун байна” гэжээ.
Уулын шилдэг тамирчнаар Францын Томас Воеклер шалгарч, ногоон цамцны эзэн болсон бол залуу дугуйчнаар АНУ-ын Ван Гардерен, багаар Нидерландын "RadioShack Nissan" тодров.
Олон өдрийн гараатай энэхүү уралдааны ялагчаар Их Британийн тамирчин, “Team Sky” багийн Брэдли Уиггинс тодорсон байна. Тэрбээр нийт 87 цаг 34 минут 47 секундын амжилт үзүүлсэн байна. Түүний араас нутаг нэгт болоод багийн анд Крис Фоом 3 минут 21 секундын алдагдалтай хурдалсан бол гуравдугаар байрт Италийн болон “Liquigas-Cannondale” багийн Венсензо Нибали 6 минут 19 секундээр хоцрон шалгарчээ. 2012.07.23
Олон өдөр үргэлжилдэг дугуйн спортын ”Тур де Франс” тэмцээнд өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Белги улсаас гараагаа эхэлсэн билээ. Энэ жил 99 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн Белги, Франц, Швейцарь зэрэг улсын нутгаар нийт 3,496.9 км-ыг 20 гараагаар өндөрлөх билээ. Тус уралдааны сүүлийн гараа өнөө шөнө болж аваргууд тодорно. Уралдааны фото агшинг үзнэ үү. 2012.07.22
Нийт 19 гараа болж өнгөрөөд байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн гараа 120 км-т Парисын Rambouillet-д барианд орох билээ.
Тус уралдааны 14 дэх өдрийн уралдааны үеэр тамирчдын дугуйнууд бөөнөөрөө хагарчээ. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс үзэгдчийн дундаас дугуйчдын замд жижиг хадаасуудыг хаясан гэж үзэж байгаа аж. Үүнээс үүдэн олон тамирчны дугуй зэрэг хагарсан бөгөөд тэдгээрийн дунд өнгөрсөн онд тус тэмцээний аварга нэрт тамирчин Кадель Эванс нарын шилдэгүүд өртсөн байна. 2012.07.22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна