Бээжингийн үер аюулд хүргэжээ

2012 оны 7 сарын 23

Бээжинд өнгөрсөн 60 жилийн хугацаанд ороогүй хүчтэй аадар бороо орж, их хэмжээний хохирол учруулжээ. Аадар бороо өнгөрөгч баасан гаригийн (07.21) өдрөөс эхлэн орж, шөнө болтол үргэлжилсэн байна. Энэ үеэр 37 хүн нас барж, айлуудын байшингийн дээвэр нурж, аянга цахиж, цахилгаан дамжуулах шон унажээ. Мөн аадар борооны улмаас Бээжингийн гол авто замууд усанд автсан төдийгүй 500 нислэг цуцлагдаж, хэдэн мянган зорчигч зорчих боломжгүйд хүрчээ. 2012.07.23
Бээжинд болсон их үерийн улмаас 37 хүн нас барж, 60 мянган хүн бэртсэн тухай Бээжин хотын захиргаанаас өнгөрсөн шөнө (07.22) мэдээлсэн байна. Thongzhou дүүрэг үерийн дараа. 2012.07.23 Хятад, Бээжин,
Борооны дараах Бээжин хотын төв хэсгийн гудамж шавар шавхайгаар дүүрчээ. 2012.07.22 Хятад, Бээжингийн төв гудамж
Бээжин-Хонконг, Макао өндөр хурдны зам борооны дараа. 2012.07.22 Хятад, Бээжингийн төв хэсэгт
Их борооны дараа 2012.07.22 Хятад, Бээжингийн төв хэсэг
Daxinzhuang хөдөө тосгоны хотын захиргааны гаднах мод борооны дараа. 2012.07.22 Хятад, Бээжин, Thongzhou дүүрэг
Үерийн усанд боогдсон хүмүүст туслахаар онцгой байдлын хэдэн мянган аврагчид ажиллаж байна. 2012.07.23
2012.07.23
Бээжин хотын албаны хүмүүсийн мэдээлснээр үерийн гамшигт хоёр сая хүн нэрвэгдээд байгаа бөгөөд эдийн засгийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2012.07.23
Бээжингийн алслагдсан дүүргүүдийн ихэнхи нь усанд автаж, 14500 хүнийг эдгээр дүүргүүдээс нүүлгэн шилжүүлсэн байна. Хятадын Шанси аймагт дөрвөн хүн, Сичуан аймагт зургаан хүн газрын нурангид даруулж, үерт живж нас баржээ.
2012.07.22
2012.07.22
2012.07.22
2012.07.22
2012.07.22
Бээжин хотод хүчтэй аадар бороо орох тухай хэдэн өдрийн өмнөөс цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байсан ч хотын захиргаа яаралтай арга хэмжээ аваагүй гэж иргэд шүүмжилж байгаа гэнэ. Үерийн улмаас эрчим хүчний доголдол үүсч, хотын зарим хэсэгт цахилгаан тасарсан байна.
2012.07.22
2012.07.22
2012.07.22
2012.07.22
2012.07.21
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21 /Баасан гариг/
2012.07.21
2012.07.21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна