Хойд Солонгосын удирдагч гэрлэжээ

2012 оны 7 сарын 26

Хойд Солонгосын төв телевиз албан ёсоор өөрийн орны удирдагч Ким Чен Уныг гэрлэх гэж байгаа талаар мэдээлсэн байна. Тэдний хуримын талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч гадаадын хэвлэлүүд түүний эхнэр (Ли Сол Жу) хэмээн үзэж байна.
Хойд Солонгосын төв телевиз албан ёсоор өөрийн орны удирдагч Ким Чен Уныг гэрлэх гэж байгаа талаар өчигдөр (07.25) мэдээлсэн байна. Тэдний хуримын талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч Умардын хэвлэлүүдэд Ри Сол Жү хэмээх бүсгүй хэн болох талаар мэдээлэл гаргаагүй байна.
Хэдэн сарын өмнөөс олон нийтийн өмнө ил гарах болсон уг бүсгүйг хойд солонгосын алдартай дуучин гэж Ри-Сол-Жү гэдэг. Ри-Сол-Жү радио нэвтрүүлэгт орсны дараагаар тэдний тухай Twitter хуудсанд илүү эрчимтэйгээр тэдний гэр бүл болсон талаар нийтэлсэн байна.
БНСУ-ын тагнуулууд Умардын залуу удирдагчийн нууцлаг бүсгүйг “Bochonbo” хэмээх электрон хөгжмийн хамтлагийн ахлагч Хён Сон-Вол гэдгийг тогтоосон тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Нөхөр, хүүхэдтэй түүнийг Ким Чен Уны нууц амраг гэдэгт тагнуулууд итгэлтэй байсан юм.
Хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, амьтны хүрээлэн орж хувийн харилцаагаа нууцлахгүй явдаг болсон аж. Тэдний хуримын талаар ямар нэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна