Олимпийн тамирчдын өмсгөлүүд

2012 оны 7 сарын 26

Монголын тамирчид олимпод ийм гоёл сонгосон. 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрийн “Лондон 2012” олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны хурлаар олимпийн наадамд Монголын багийн өмсөх ёслолын хувцасны загварыг албан ёсоор баталсан юм. Олимпийн багийн ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компанийн дизайнер Б.Цогтгэрэл урлажээ.
АНУ-ын олимпийн баг тамирчдын хувцас. Баг тамирчдын хувцасны загварыг нэрт загвар зохион бүтээгч Ральф Лорен гаргажээ. Гэвч АНУ-ын тамирчдын хувцсыг Хятадад захиалан хийлгэсэн нь Америкчуудад таалагдахгүй байгаа гэнэ.
Ральф Лорены олимпийн зочдод зориулан худалдаанд гаргаж буй загвар
Австралийн баг тамирчдын хувцас. АНУ-ын тамирчдынхтай адилхан боловч хүрэм нь хар ногоон өнгөтэй аж.
ОХУ-ын багийн хувцас. Орос гэдгийг нь хаанаас ч харсан танигдахаар загвар.
Хятадын баг тамирчдын улбар шар хүрэм, шар зангиа нь Рональд МакДональдыг санагдуулахаар болжээ.
Испанийн баг тамирчдын хувцас авто уралдааны тамирчдын өмсгөлтэй илүү төстэй гэсэн шүүмжлэлд өртжээ.
Хонконгийн баг тамирчдын өмсгөлийг онгоцны үйлчлэгчийн хувцастай адилхан гэцгээж байна.
Францын баг тамирчдын өмсгөлийг загварын эх оронд бүтээсэн гэхэд хэтэрхий уйтгартай бас гадуур хувцас нь өвлийн олимпийн наадамд өмсөхөөр загвартай болжээ.
БНСУ-ын тамирчдын өмсгөлийг тамирчдад хамгийн их зохисон, энгийн хэрнээ дэгжин загвартай болсон хэмээн ам сайтай байгаа гэнэ.
Загварын хойноос хэт их хөөцөлддөггүй Ямайкийн дизайнеруудын энэхүү загварын тод өнгөний зохицол, геометрийн дүрслэлийг нь жинхэнэ "Олимпийн загвар" гэж тодорхойлжээ.
Шинэ Зеландын баг тамирчдын өмсгөлөөс гадуур хүрэм нь гайхалтай хийцтэй боловч эмэгтэй тамирчдын зангидсан туузтай даашинзыг тамирчдын сонголт биш гэж үзэж байна.
Италийн баг тамирчдын хувцасны загварыг нэрт дизайнер Жоржио Армани гаргажээ. Арманийн загвар өнгө муутай болсон гэж шүүмжлүүлж байгаа ч тамирчид голдуу ийм өнгөтэй хувцас сонгодог аж.
Германы баг тамирчдын хувцас. Жинхэнэ баяр наадамд тохирсон өмсгөл.
Английн баг тамирчдын өмсгөлийг хэтэрхий албаны гэж шүүмжлэх хүн олон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна