Олимпиор амьсгалсан Лондон

2012 оны 7 сарын 26

Хүн төрөлхтний эв нэгдлийн билгэ тэмдэг Зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо маргааш нээлтээ хийх гэж байна. Лондон хот энэ өдрүүдэд олимпиор амьсгалж байна. 2012.07.26
Монголын багийн анхны хэсэг тосгондоо нэгдэв! Анх 7 дугаар сарын 3-ны өдөр Сарри мужийн спортын төвд хамтарсан бэлтгэлээ базаасан байт харваа, марафон гүйлтийн долоон тамирчин, дасгалжуулагч будант Албионд хөл тавьж байснаас хойш жүдо, усанд сэлэлт, буудлагын тамирчид ар араасаа ниссээр Олимпийн тосгонд суурьшлаа. Одоогоор чөлөөт бөхөөс бусад зургаан төрлийн 21 тамирчин дасгалжуулагчдын хамт Олимпийн хотхондоо жигдрэн жагсаад байна. 2012.07.26
Монголын багийн хамгийн залуу тамирчнаар нь усанд сэлэгч Гантөмөрийн Оюунгэрэл (1992), боксчин Нямбаярын Төгсцогт (1992) нар тодорлоо. Харин хамгийн ахмадын ахмадаар нь МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, нас сүүдэр 62 хүрч, 6 дахь олимпдоо хүрэлцэн ирсэн Ч.Насантогтох багш өнгөллөө.
Хатан хаан Элизабета нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор ирсэн дэлхийн улс орны (120 орны) хүндэт зочдод дарагдаад байна.
Энэтхэгийн боксын тамирчид олимпийн тосгонд.
Өмнөд Солонгосын тамирчид үзүүлэх тоглолт сонирхож буй нь. 2012.07.25 Лондонгийн олимпийн хотхон
Үзүүлэх тоглолт
Талбайн теннисний талбай
Хятадын усан сэлэлтийн шигшээ багийн тамирчид бэлтгэлийн дараа. 2012.07.24 Лондон
ОХУ-ын гимнастикийн шигшээ баг. 2012.07.25 Лондон, олимпийн хотхон
АНУ-ын усан сэлэлтийн баг
Талбайн теннисний сугалаа өнөө шөнө болж маргааш тэмцээн эхлэх билээ. Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Шарапова ОХУ-ын тугчаар сонгогдсон билээ. ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова бэлтгэлийн талбай дээр. 2012.07.24 Лондон
Лондонгийн олипийн талбайн теннисний тэмцээн зүлгэн гадаргуутай талбай дээр явагдах болсон билээ. Энэхүү мэдээг сонссон Бээжингийн олимпийн хүрэл медальт Сербийн Новак Жокович тун их баярласан тухайгаа твиттерээр илэрхийлжээ. Талбайн теннисний сугалаа өнөө шөнө болж маргааш тэмцээн эхлэнэ.
Дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж буй Францын Жо-Уильфред Цонга 2012.07.25
Дэлхийн тэргүүн теннисчин, Бээжингийн олимпийн хосын төрлийн аварга Швейцарийн Рожер Федерер. Афин, Бээжингийн олимпийн тугчаар сонгогдож байсан түүнийг Лондонгийн олимпод тугчийн үүргийг өгсөн ч тэрбээр тамирчны жагсаалд байхыг хүсэж энэхүү эрхээсээ татгалзсан байна. Швейцарийнх ОХ тугчийн үүргийг түүнтэй хамт Бээжингийн хосын алтан медаль хүртсэн Станислас Вавринкаг сонгожээ. Вавринка дэлхийн чансааны 26-д эрэмбэлэгдэж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна