Лондон-2012: Тав дахь өдөр

2012 оны 8 сарын 2

Лондон хотноо үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын гэрэл зургаас хүргэж байна. Таван өдрийн дараахь байдлаар Хятад (17+9+4), АНУ (12+8+9), БНСУ (6+2+4) медальтайгаар тэргүүлж байна. Манай улс нэг хүрэл медальтайгаар 39-р байрт явна.
Японы хөгжөөн дэмжигч
2008 оны Бээжингийн олимпоос ганцаарчилсан төрөл болон багаар мөнгөн медаль хүртэж байсан Японы Kitakyushu энэ удаагийн олимпоос багаар мөнгө, ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртлээ. Одоогоор тэрбээр олимпийн алт, хошой мөнгөн медальтай болж байна.
2008 оны Бээжингийн олимпоос ганцаарчилсан төрөл болон багаар мөнгөн медаль хүртэж байсан Японы Kitakyushu энэ удаагийн олимпоос багаар мөнгө, ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртлээ. Одоогоор тэрбээр олимпийн алт, хошой мөнгөн медальтай болж байна.
Эрэгтэйчүүдийн гимнастикийн ганцаарчилсан төрлийн олон төрөлтийн аваргаар Японы тамирчин алтан медаль (92.690) хүртэж, Герман (91.031), АНУ-ын тамирчин (90.698) удаалжээ.
Мексикийн хөгжөөн дэмжигч нар
Элсний волейболын талбай дээр
Элсний волейболын талбай дээр
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн багийн 4x200 метрт АНУ-ын бүсгүйчүүд 7:42.92 амжилтаар олимпийн рекорд тогтоож алтан медаль хүртлээ. Австрали, Францын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Харин тус төрөлд өндөр амжилт үзүүлэх магадлалтай байсан Хятадын баг тамирчид 7:53.11 амжилтаар зургадугаар байр эзэлжээ.
Жудогийн -90 кг-д ОХУ-ын Кирилл Денисов хүрэл медалийн төлөө Японы бөхтэй барилдаж ялагдал хүлээлээ.
Эрэгтэйчүүдийн -90 кг-ын аварга БНСУ-ын Сун Дэ Нам. Тэрбээр энэ жил 33 настай бөгөөд энэхүү жинд солонгосчуудын итгэлийг алдалгүй түрүүлж чадлаа. Тус жинд солонгосын 2009 оны дэлхийн аварга залуу үлдсэн ч хашир туршлагтай түүний хувьд алтан медаль хүртлээ.
Өдгөө 33 настай Сун Дэ Нам тус жинд 2009 оны дэлхийн аварга залууг үлдээж ирсэнээр Солонгосын ард түмний итгэлийг биелүүлж чадлаа. БНСУ энэ өдөр туялзуур сэлэм, жудогийн алтан медалийн ачаар жагсаалтын гуравт (6+2+4) орж ирлээ.
Эмэгтэйчүүдийн 69 кг-ын алтан медалийг БНАСАУ-ын тамирчин Rim Jong Sim (115+146=261) хүртжээ. Хойд солонгосчуудын хувьд хүндийн өргөлтөөс авч буй гурав дахь алтан медаль нь билээ.
Хүндийн өргөлтийн -77 кг-ын Бээжингийн олимпийн аварга БНСУ-ын тамирчин эхний захиалгаа гүйцэтгэж чадалгүй тэмцээнийг орхилоо. Энэхүү төрөлд БНХАУ-ын тамирчид алт, мөнгө хүртэж Кубийн тамирчин хүрэл медаль хүртжээ.
Бадминтоны Японы тамирчин 1/8-д бэртлийн улмаас тоглож чадалгүй тэмцээнийг орхилоо.
Буудлага спортын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлсэн БНСУ-ын тамирчин Ким Жан ми
2011 оны дэлхийн аваргын мөнгөн медаль Хятадын Li Xiao xia эмэгтэйчүүдийн ганцаарчилсан Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт Хятадын Xiao xia, мөнгө Ding Ning, хүрэл Сингапурын Feng Tianwei хүртжээ. Аваргын төлөө тоглосон Хятадын тамирчдын хувьд 2011 оны ДАШТ-ий шигшээд шалгарч Ding хожиж байсан ч энэ удаа Хigo ялалт байгуулж олимпийн аварга боллоо.
БНСУ-ын тамирчин туялзуур сэлэмний илдний /sabre/ төрөлд алтан медаль хүртжээ.
БНСУ-ын тамирчин туялзуур сэлэмний илдний /sabre/ төрөлд алтан медаль хүртжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна