Лондон-2012: Зургаа дахь өдөр

2012 оны 8 сарын 3

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо зургаа дахь өдрөө үргэлжиж байна. Манай улс жудогийн төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар 29-р байр эзэллээ. Лондонгийн фото агшнийг хүргэж байна.
Жудо -78 кг: Алт: Kayla Harrison (АНУ), мөнгө: Gemma Gibbons (Их Британи), хүрэл: Mayra Aguiar (Бразил), Audrey Tcheumeo (Франц)
ОУХМ Б.Урантунгалаг БНСУ-ын тамирчин барсангүй тэмцээнээ дуусгалаа.
Манай тамирчинг ялсан ч солонгосын тамирчин 1/8-д Мексикийн тамирчинд ялагдсан байна.
Байтын эмэгтэйчүүдийн харваанд БНСУ-ын тамирчин тэргүүлж, Мексикийн тамирчид удаалсан байна.
Туялзуур сэлэмний багийн төрөлд Италийн баг алтан медаль хүртэж, ОХУ-ын баг мөнгө, БНСУ-ын баг хүрэл медаль хүртлээ.
БНСУ-ын баг тамирчид туял зуур сэлэмний багийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Энэхүү төрөлд Италийн баг тэргүүлж, ОХУ-ын баг удаалсан билээ.
Багийн төрлөөр алтан медаль авахад гол үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын гимнастикч Gabrielle Douglas олон төрөлтийн аваргаар тодорлоо. 2011 оны багийн дэлхийн аваргын аварга ОХУ-ын гимнастикчдийг ардаа орхин олимпийн аварга болллоо. Түүний араас ОХУ-ын гимнастикчид орсон билээ.
Гимнастикийн олон төрөлтийн аваргаар АНУ-ын тамирчин тэргүүллээ.
АНУ-ын гимнастикийн баг тамирчид багийн төрөлд алтан медаль хүртсэн бол Gabrielle Douglas олон төрөлтийн аварга боллоо.
Олон төрөлтийн аваргаар АНУ-ын Gabrielle Douglas, мөнгө, хүрэл медалийг ОХУ-ын Victoria Komova, Aliya Mustafina нар хүртлээ. Хятадын тамирчид зургаа, долдугаар байр эзэлсэн байна.
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хүрэл медалийг Германы тамирчин (Dimitrij Ovtcharov) Тайваны тамирчныг 4:2-оор буулган авснаар хүртлээ. Тэрбээр Бээжингийн олимпийн багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан байна. Харин тус тэмцээний аваргын төлөө эмэгтэйчүүдийнхээ адил Хятадын тамирчдын дунд өрнөсөн байна.
Өнөөдрөөс багийн төрлийн тоглолтууд эхэлж байгаа бөгөөд шилдэг 16 баг өрсөлдөж байгаа аж.
Бадминтоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсөн төрлийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болно. Эрэгтэй хагас шигшээд Малайз-Хятад, БНСУ-Хятадын тамирчдын хооронд болох аж. Харин эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Энэтхэг, Хятадын гурван теннисчин шалгараад байна. Харин холимог хосын аваргууд өнөөдөр тодрох аж. Алтын төлөө Хятадын хоёр хос, хүрлийн төлөө Дани, Индонезийн хосын хооронд болох аж.
Харин бадминтоны эмэгтэй хосын тэмцээний хэсгийн тоглолтын үеэр БНХАУ, БНСУ, Индонезийн найман тамирчин хөөгджээ. Учир нь тэдний хувьд хэсгийн хоёрдугаар байраар шалгарахын төлөө идэвхгүй тоглолт үзүүлсэн нь үзэгчид болон тус наадмыг хүндлээгүй шалтгаан болсон байна. Дээрхи тамирчдын дөрөв нь БНСУ-ын тамирчид байсан байна.
Японы теннисчин Кей Нишикори хагас шигшээд шалгарч чадсангүй.
Талбайн теннисний эмэгтэйчүүдийн хагас шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Мария Кирилленко, АНУ-ын Серена Уилльямс, Беларусын Виктория Азаренка нар шалгараад байна. Шарапова, Кирилленко нар оноолт таарсан бол нөгөө хэсгийн Серена Уилльямс, Азаренка нар шалгарчээ.
Талбайн теннисний холимог хос Их Британы Laura Robson, Andy Murray. Тэд 1/8-д Австралийн хосуудтой оноолт таарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна