”Ниссан Тур-2012”

2012 оны 8 сарын 6

”Ниссан Тур 2012” аяллын багийнхан үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгаар аялаад ирлээ
"Ниссан Тур 2012" аяллын багийнхан үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгаар аялаад ирлээ
"Ниссан Тур 2012" аяллын багийнхан үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгаар аялаад ирлээ
"Ниссан Тур 2012" аяллын багийнхан үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгаар аялаад ирлээ
Бага газрын чулуу нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 37 км зайд байдаг ба эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн өндөр боржин чулуун бүс юм.
Дундговь аймгийн Луус суманд байрлах Цагаан суварга нь байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий эгц цавчим мөргөцөг билээ. Зүүн тийшээ хандсан түүний эгц хажуу нь алсаас харахад байшин суурь хот балгас мэт харагдах нь нэн сонин. Мөргөцөгийн өндөр нь 30-аад метр, 400-аад метр үргэлжилдэг.
Орвог гашууны бор толгой. Өмнөговь аймгийн нутагт орших Орвог гашууны бор толгой нь Монгол орны хамгийн өмнөд цэг билээ.
Дүнгэнээгийн хавцалнь Өмнөговь аймгийн нутаг Баяндалай сумын Зүүн сайхан уулын баруун өмнөд хэсэгт оршино. Энэхүү ам нь хадан хавцал, агуй, булаг бүхий 12км урттай, зуны улиралд аргаль, янгир зэрэг ан амьтныг харах өргөн боломжтой.
Хонгорын элс. Манай орны хамгийн томоохон элсэн тарамцгийн нэг Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг Гурван сайханы нуруу, Нэмэгт зэрэг сүрлэг өндөр уулсын хоорондох уудам хөндийд байрладаг. Хонгорын элс 180 км урт, 2-3 кмөргөн, дундаж өндөр нь газрын түвшнээс 30-40 м өндөр бөгөөд манханы хамгийн оргил хэсэгтээ 200 м хүрнэ.
Нарандаац - Зах хязгааргүй мэт үргэлжлэх говийн дунд орших Нарандаац баянбүрд. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд дундарсан хэсэгхэн нутгийг баян бүрд гэнэ.
Хэрмэнцав. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын төвөөс баруун хойш, 1000 м өндөрт орших 10 гаруй км үргэлжилсэн, их ганга жалгатай мөргөцгийг Хэрмэн цав гэдэг байна. Хэрмэн цавын талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс үлэг гүрвэлийн хэд хэдэн олдвор олджээ. Этгээд хэлбэртэй улаан толгодууд нь Говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог ба Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй.
Баян заг. Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд шаварлаг хурдас бүхий газар болох Баян заг нь Монголын, цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр, олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн газар юм. Баян загийн сууринаас одоогоос 40 орчим мянган жил, түүнээс өмнөх үеийн хүмүүсийн амьдарч байсан ул мөр, эдэлж хэрэглэж байсан чулуун болон хүрэл зэвсэг хэрэглэлийн үлдэгдэл одоо ч олдсоор байгаа юм. Америкийн эрдэмтэн Рой Чедмен Эндрюсын баг динозаврын өндгийг олсноороо дэлхийн түүхэнд динозавар өндөглө жүрждэг гэсэн анхны том нээлтийг хийжээ.
Зоргол хайрхан уул- Зоргол хайрхан уул нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хуурай хээрийн бүсэд орших цул боржин чулуунууд юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна