Лондон-2012: Ес дэх өдөр

2012 оны 8 сарын 6

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо арав дахь өдрөө үргэлжиж байна. Нийт 56 улс ямар нэгэн медаль хүртэж байгаагаас Хятад (30 алт, 17 мөнгө, 14 хүрэл), АНУ (28+14+18), Их Британи (16+11+10), БНСУ (10+4+6), Франц (8+8+9) улсууд тэргүүлж байна. Манай улс жудогийн төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар 43-р байрт явна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо арав дахь өдрөө үргэлжиж байна. Нийт 56 улс ямар нэгэн медаль хүртэж байгаагаас Хятад (30 алт, 17 мөнгө, 14 хүрэл), АНУ (28+14+18), Их Британи (16+11+10), БНСУ (10+4+6), Франц (8+8+9) улсууд тэргүүлж байна. Манай улс жудогийн төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар 43-р байрт явна.
Эрэгтэйчүүдийн 100 метрийн шигшээ уралдаанд Ямайкын 3, АНУ-ын 3, Недарланд болон Тобаго улсын тамирчид оролцсоноос Ямайкын Усайн Болт тэргүүлж, Блейк, АНУ-ын Гатлин удаалсан байна. Харин нэгэн цагт ойрын зайд ноёрхож байсан АНУ-ын Тайсон Гей 9.80 секундээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 100 метр: Алт: Усаин Болт 9.63 сек /Ямайк/, Мөнгө: Блейк 9.75 сек /Ямайк/, Хүрэл: Гатлин 9.79 сек /АНУ/
Усаин Болт Лондонгийн олимпийн 100 метрийн гүйлтэд аваргалж, “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэх статусаа баталлаа.
Усаин Болт Лондонгийн олимпийн 100 метрийн гүйлтэд аваргалж, “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэх статусаа баталлаа.
Эмэгтэйчүүдийн 400 метр: Алт: Sanya Richards-Ross /АНУ/, мөнгө Christine Ohuruogu /Их Британи/, хүрэл DeeDee Trotter /АНУ/
Их Британичууд сүүлийн өдрүүдэд медалийнхаа тоог нэмсээр жагсаалтын гурав руу 16 алт, 11 мөнгө, 10 хүрэл медальтайгаар орж ирлээ.
Эмэгтэйчүүдийн гандболын 1/8-ын хасагдах шатанд Бразил-Норвеги, ОХУ-БНСУ, Хорват-Испани, Montenegro-Францын багууд оноолт таарчээ.
Бээжингийн олимпийн мөнгөн медальт ОХУ-ын баг, хүрэл медальт БНСУ-ын багтай 1/8-н хасагдах шатанд таарлаа.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Японы шигшээ баг Сингапурын багийг буулгаж авснаар аваргын төлөө БНХАУ, БНСУ-ын багийн хэн хожсонтой нь тоглох боллоо. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Японы Kasumi Ishikawa хүрэл медалийн төлөө тоглосон ч Сингапурын тамирчинд (4:0) ялагдсан билээ.
Америкийн сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” Литвийг 99:94-өөр буулган авчээ. АНУ-ын араас Аргентин, Францын багууд удаалж байна. Харин нөгөө хэсгээс ОХУ, Бразил, Испаниуд удаалж байна.
ОХУ-ын бадминточид хосын төрлөөс хүрэл медаль хүртлээ. Бадминтоны төрлийн хувьд хэсгийн тоглолтоос Хятад, БНСУ, Индонези зэрэг улсын найман хос хасагдсан билээ. Учир нь дээрхи хос тоглогчид хэсгээсээ гарах нь тодорхой болсон тул худал тоглолт хийж хасагдсан нь олимпийн нэгэн дуулиан болоод байгаа билээ.
Талбайн теннисний хосын төрөлд өрсөлдсөн ОХУ-ын Мария Кирилленко, Надия Петрова нар АНУ-ын хосыг буулган авсанаар хүрэл медалийн эзэн боллоо. Мария Кирилленко ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн төлөө тоглож дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренкад ялагдсан билээ. Азаренка мөн холимог хосын төрөлд түрүүлсэн байна.
АНУ-ын ах дүү Майк, Боб Брайн нар аварга гэдгээ харуулж хосын төрлийн алтан медалийг хүртлээ. Энэ төрөлд Францын хосууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэр дундаа ганцаарчилсан төрлийн 1/8-д Жоковичд ялагдсан Цонга хосын төрлөөс мөнгөн медаль хүртлээ.
Холимог хосын төрөлд Беларусын хос түрүүлж, Их Британи, АНУ-ын хосууд удаалжээ.
Ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн Дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка холимог хосын төрөлд түрүүллээ.
Эгч, дүүс Уильямсууд олимпийн хосын төрлийн гурав дахь алтан медалиа хүртлээ. (2000, 2008, 2012)
"Их дуулга"-ын 14 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс "Уимбльдон"-ын кортонд түрүүлсэн эрчээ алдалгүй "Алтан дуулга" хэмээх олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлж харих болоогүй гэдгээ харууллаа. Тэрбээр шигшээ тоглолтод энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн, ОХУ-ын тугч Мария Шараповаг 6:0, 6:1-ээр илүүрхэж олимпийн наадмын ганцаарчилсан төрлөөс анхны медалиа хүртлээ.
2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт, өдгөө дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Сербийн Новак Жокович Лондонгоос медальгүй хоцорлоо. Тэрбээр хүрлийн төлөө Аргентинийн Хуан Мартин дел Потротой тоглож 5:7, 4:6-аар ялагдсан байна. Өдгөө дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж буй Потрогийн хувьд 2009 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ий аваргаар шалгарч байсан билээ.
Талбайн теннис: Эрэгтэй ганцаарчилсан төрөл. Алт: Энди Муррей (Их Британь), Мөнгө: Рофер Федерер (Швейцарь), Хүрэл: Хуан Мартин дел Потро (Аргентин)
Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +78 кг: Алт: ZHOU Lulu /БНХАУ/, мөнгө KASHIRINA Tatiana /ОХУ/, хүрэл KHURSHUDYAN Hripsime /Армян/. Харин 2004 оны Афины олимпийн мөнгө, 2008 оны Бээжингийн олимпийн алтан медальт БНСУ-ын Jang Mi-Ran дөрөвдүгээр байр эзэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна