Тонгорира галт уул дэлбэрчээ

2012 оны 8 сарын 7

Шинэ Зеландын Тонгорира галт уул сэрж, өнөөдөр үүрээр дэлбэрчээ. Дэлбэрэлтээс үүдсэн утаа агаарт 6100 км өндөрт цацагдсан байна. Тонгорира уул нь Шинэ Зеландын хойд арлын дунд хэсэгт оршдог бөгөөд 1897 оноос эхлэн галт уулын идэвхтэй бүсэд хамаарах болжээ. Фотог www.nzherald.co.nz, news.yahoo.com сайтаас
Дээрхи автомашинтай хүн галт уулын дэлбэрэлтийн дараах тоосонд дарагдсан байдал. 100 жилийн дараа дэлбэрч буй Тонгорира галт уулын ойр орчин дахь үзэгдэл. Тонгорира галт уул нь 1855-1897 оны хооронд дэлбэрч байжээ. 2012.07.07 Шинэ зиланд Tongariro National Park
Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэнэ. Гэсэн хэдий ч цагдаа нар ойр хавийн оршин суугчдын аюулгүй байдлыг шалгасан байна. Энэ үед айж балмагдсан оршин суугчид хаалга, цонхон дээрээ очиж, галт уулын дэлбэрэлтийг харж байжээ.
Моддын навч болон голын чулуу үнсэн нурманд булагджээ.
14 настай Josh Martin ээжийн хамт. 2012.07.07
Дэлбэрэлтийн дараа
Massey их сургуулийн профессор дэлбэрэлтийн үнснээс шинжилгээ авч байгаа нь. Тонгорира галт уул нь 1855-1897 оны хооронд дэлбэрч байжээ. 2012.07.07 Шинэ зиланд, Tongariro National Park
Шинэ Зеландын Тонгорира галт уул сэрж, өнөөдөр үүрээр дэлбэрчээ. Дэлбэрэлтээс үүдсэн утаа агаарт 6100 м өндөрт цацагдсан байна. Тонгорира уул нь Шинэ Зеландын хойд арлын дунд хэсэгт оршдог бөгөөд 1897 оноос эхлэн галт уулын идэвхтэй бүсэд хамаарах болжээ.
Тонгорира уул нь Шинэ Зеландын Гисборне, Роторуа, Таупо, Пальтерстон гэх мэт Шинэ Зеландын хойд хэсгээр орших хотуудтай ойрхон бөгөөд тус хотуудын оршин суугчдад галт уулын утаа илүү мэдэрэгдэж байсан гэнэ.
Тонгорира уул нь Шинэ Зеландын хойд арлын дунд хэсэгт оршдог бөгөөд 1897 оноос эхлэн галт уулын идэвхтэй бүсэд хамаарах болжээ. Фотог www.nzherald.co.nz сайтнаас
Шинэ Зеландын Гисборне хотын оршин суугчдын нэг, ачааны машины жолооч Брайн Рода шөнө дунд ууланд улаан гал дүрэлзэж, утаа маш дээш хөөрч байсан тухай цагдаа нарт мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэнэ.
Гэсэн хэдий ч цагдаа нар ойр хавийн оршин суугчдын аюулгүй байдлыг шалгасан байна. Энэ үед айж балмагдсан оршин суугчид хаалга, цонхон дээрээ очиж, галт уулын дэлбэрэлтийг харж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна