Б.Отгонтүвдэн: “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн

2012 оны 8 сарын 9

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр “Цагаан дариум” арт галлерейд “Эмээгийн хөрөг” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр “Цагаан дариум” арт галлерейд “Эмээгийн хөрөг” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнд хөрөг зураг давамгайлж байсан ба дүрийн онцлог зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг илэрхийлэн дүр дүрслэл, өнгө бичилтийн уламжлалт техникийг орчин үеийн арга барилтай чадварлаг хослуулан монголын нэрт зураачдын арга барилыг өөртөө цогцлоон уран бүтээлдээ шингээсэн нь ийнхүү дүрслэх урлагийн мастеруудыг дуу алдахад хүргэсэн биз ээ.
Үзэсгэлэнд реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүд нь тавигдсан бөгөөд нээлтийн ёслолд оролцсон дүрслэх урлагийн мастерууд түүний бүтээлийн өндөрөөр үнэлж, харах, унших зүйл ихтэй гайхалтай мэдрэмж төрүүлсэн зурсан гэхэд амьд юм шиг л гэрэл сүүдэртэй, өөлөх зүйлгүй уран зургууд хэмээн магтаалын үгийг харамгүй хайрлаж байлаа.
Б.Отгонтүвдэнгийн “Эмээгийн хөрөг” бие даасан үзэсгэлэнгээ фото агшнаас.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна