Азийн орнуудад үерийн аюул нүүрлэсээр байна

2012 оны 8 сарын 9

Азийн орнуудад тэр дундаа Пилиппин, Хятад, Хойд солонгос улсуудын үерийн гамшиг нүүрлэсээр байна. Пилиппин болон Хойд солонгосын үерийн улмаас олон иргэд амиа алдаж, орон оронгүй болоод байгаа бол мөн өчигдөр Хятадын зүүн эргийн бүс нутгаар ”Хайкуэй” хар салхи нүүрлэснээс Жө Зян мужийн зарим дүүргээс 1,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Хятадын өмнөд хэсэгт 30 гаруй мянган усан онгоц сүйрүүлсэн хар шуурганы хурд цагт 151 км-т хүрсэн аж. Энэ үеэр 23 хүн амиа алдсан гэсэн мэдээ ирээд байна. Хятадын зүүн эргийн бүс нутгаар “Хайкуэй” хар салхи нүүрлэснээс Жө Зян мужийн зарим дүүргээс 1,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 2012.08.09 Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Zhejiang муж. 2012.08.08
“Хайкуэй” хар салхины улмаас мод хөрсний давхаргаас мултарчээ. Хятадын зүүн өмнөд хэсэг, Zhejiang муж. 2012.08.08
Аврах багийнхны ажил үргэлжилсээр байна. 2012.08.08 Taizhou, Zhejiang муж
Борооны цув өмссөн явган зорчигч ширүүн борооноос гүүрний хооронд сууж буй нь. 2012.08.08 Shanghai, Huangpu гол
Цагт 110 км (68 mph) хурдтай ирж буй Хайкуэй хар салхи Шанхай хотын гудамд. 2012.08.08 Шанхай хот
Гамшигт нэрвэгдсэн 400 мянган өрх цахилгаангүй болоод байгаа бол нисэх онгоцны буудлууд нислэгээ хойшлуулаад байна.
Шанхай болон Чжэцзян мужийн эрэг орчмын газраар амьдарч буй 500 мянган орчим хүн хар шуурганд өртөөд байна. Шанхай мужийн цаг уурчид байгалийн энэхүү үзэгдэл нь 2005 оноос хойш болсон хамгийн хүчтэй бөгөөд их хэмжээний хохирол учруулсан шуурга хэмээн мэдэгдсэн байна. 23 хүн амиа алдсан гэсэн мэдээ ирээд байна. 2012.08.09
Хайкүй хэмээх хар шуурга мөн Филиппиний нийслэл Манила (07.06) хотыг дайран өнгөрөхдөө 50 хүнийг амийг авч оджээ. Тус гамшгийн улмаас 200 мянга гаруй хүн орон гэрээ орхисон билээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын хойд нутагт “Тайфун Саола” хар салхины улмаас 50 орчим хүн амиа алдсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын хойд нутагт “Тайфун Саола” хар салхины улмаас 50 орчим хүн амиа алдсан юм.
2009 онд Манила хотод “Тайфун” хар салхины дараа бороо орж, үер болсны улмаас 400 гаруй хүн амиа алдсан юм.
Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.
Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.
Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.
Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.
Үерийн улмаас нийслэл хот болон ойролцоох хотуудын зам талбай, гудамж бүхэлдээ усанд автсан байна.
Мөн Хойд солонгосын хувьд өнгөрсөн сарын сүүлээр үргэлжлэн орсон борооны улмаас олон тооны хүн алга болж, газар тариалан усанд автсанаас эдийн засгийн хохирол амсаж НҮБ-ээс хүнсний тусламж хүссэн билээ. Тус улсад 6-7-р сард ган гачиг нүүрлэж, хөдөө аж ахуйн бүс нутагт үлэмж гарз гарч байсан бол ширүүн борооны улмаас улам их хохирол амсаад байна.
Хөдөө аж ахуйн бүс үерт хамгийн ихээр сүйдсэн бөгөөд гамшгийн улмаас ойролцоогоор 63,000 хүн орон гэргүй болжээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид Умард Солонгосын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эхний ээлжинд 14 хоногийн хоол хүнс илгээнэ гэж долдугаар сарын гурванд мэдэгдсэн байна. 4,800 га ургацын талбай усанд автаж, 30,600 га тариалангийн газар үерт сүйтгэгджээ. Өнгөрсөн онд НҮБ Умард Солонгост хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байсан ч хиймэл дагуулын пуужин хөөргөснөөс болж, тусламжийг цуцалсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна