Лондон-2012: Арванхоёр дахь өдөр

2012 оны 8 сарын 9

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо 12 дахь өдрөө үргэлжиж байна. 11 өдрийн дараах байдлаар Хятад (36+22+19=77), АНУ (34+22+25=81), Их Британи (22+13+13=48), БНСУ (12+7+6=25), ОХУ (11+19+22=52) улсууд тэргүүлж байна. Манай улс жудогийн мөнгө, хүрэл, чөлөөт бөхийн хүрэл медальтайгаар жагсаалтын 48-р байрт явна. Манай боксын хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаж улмаар мөнгөн медалийн төлөө тоглохоор болсон билээ.
ОХУ уржигдар эрэгтэйчүүдийн 3м трамплин төрлөөс Zakaharov Ilya алтан медаль хүртээд байсан бол өчигдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтэнд Natalya Antyukh /52.70/ тэргүүлж ОХУ-ын 11 дэх алтан медаль авчирсан байна.
ОХУ-ын эмэгтэй гандбол болон волейболын тамирчид хагас шигшээд шалгараагүй билээ. Тодруулбал, гандболын баг БНСУ-ын багт, волейболын баг нь Бразилын багт ялагдаж медалийн төлөөх өрсөлдөх эрхгүй болсон бол харин эрэгтэй волейбол болон сагсанбөмбөгчид хагас шигшээд шалгараад байна.
ОХУ-ын эрэгтэй волейболчид Голландын багийг 3:0-оор буулган авснаар хагас шигшээд Германы багийг буулган авсан Болгарын багтай тоглохоор боллоо. Нөгөө хэсгээс Бразил, Италийн багууд шалгарсан байна. Италийн багийн хувьд АНУ-ын багийг 3:0-оор буулган авч хагас шигшээд шалгарлаа.
ОХУ-ын эрэгтэй волейболчид хагас шигшээд шалгараад байгаа бол гандболын баг нь шалгарч чадаагүй билээ. Мөн ОХУ-ын эмэгтэй волейбол болон гандболын баг нь 1/8-с шалгарч чадаагүй нь Оросуудын хувьд хүнд цохилтонд ороод байгаа ч сүүлийн өдрүүдэд хөнгөнатлетик, усан спортын төрлөөс медалийнхаа тоог нэмээд байна.
ОХУ-ын эрэгтэй сагсанбөмбөгчид Литвийн багийг 83:74-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд Францын багийг буулган авсан Испанийн багтай тоглохоор оноолт таарчээ. Нөгөө хэсгээс АНУ, Аргентиний багууд хагас шигшээд шалгарсан байна.
АНУ-ын шигшээ Австралын багийг 111:86-н харьцаагаар буулган авснаар хагас шигшээд Бразилийн багийг хожсон /82:77/ Аргентиний багтай учраа таарлаа. Сонирхуулахад, "Мөрөөдлийн баг" Бээжингийн олимпийн хагас шигшээд Аргентиний багтай таарч 101:81-ийн харьцаагаар буулган авч байсан байна. Улмаар АНУ шигшээ Испанийн багийг 118:107-оор ялалт байгуулж ээлжит алтан медалиа хүртэж байжээ.
Нөгөө хэсгээс шалгарсан Испаний шигшээ ОХУ-ын багийг буулгах аваас Бээжингийн олимпийн шигшээ тоглолт давтагдах аж. Бээжингийн олимпийн хагас шигшээд шалгараад байсан Литвийн багаас бусад гурав нь хагас шигшээд шалгараад байна. Литвийн багийг ОХУ-ын баг 1/8-д хожиж хагас шигшээд шалгарсан юм.
Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эзэн орны тамирчин Том Стокерийг 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаагаар буулган авсанаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо.
Боксын 81 кг-д өрсөлдөж хүрэл медалийн болзол хангасан Бразилын боксчин Yamaguchi Falcao баярын агшнаас. Тэрбээр 1/8-д 2011 оны дэлхийн аварга, тус жингээ тэргүүлж буй Кубын боксчинг 18:15-ийн харьцаагаар буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бокчинтой тулалдахаар болжээ. 2012.08.08
Чөлөөтийн 63 кг-с дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд олимпоос медаль хүртсэн монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болж байна. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөхөд ялагдсан билээ.
Усан полоний хагас шигшээд Хорват-Монтегари, Итали-Сербийн багууд шалгарсан байна. Маргааш хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох аж.
2008 оны Бээжингийн олимпийн аварга Унгарын шигшээ баг Италийн багт хожигдсноор хагас шигшээд шалгарч чадсангүй. Италийн багийн хувьд бээжингийн хүрэл медальт Сербийн багтай оноолт таарчээ. Нөгөө хэсгээс шигшээд шалгарч чадсангүй.
Усан пологийн төрөлд Австралийн шигшээ баг Сербийн багт 8-11-ээр хожигдсоноор хагас шигшээд шалгарч чадсангүй.
Усан полоний хагас шигшээд Хорват-Монтегари, Итали-Сербийн багууд шалгарсан байна. Маргааш хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох аж.
Эмэгтэйчүүдийн элсний волейболын шигшээд АНУ-ын хоёр хос шалгараад байсан билээ. Тоглолт эхлэхийн өмнө АНУ-ын жүжигчин Mika үзүүлэх тоглолт хийжээ.
Эмэгтэйчүүдийн элсний волейболын алт, мөнгөн медалийг АНУ-ын хосууд хүртсэн бол Бразилын хос хүрэл медаль хүртжээ. Бразилын хосын хувьд Бээжингийн олимпийн хүрэл медальт Хятадын хосыг 2:1-ээр буулган авч хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн элсний волейболын алт, мөнгөн медалийг АНУ-ын хосууд хүртсэн бол Бразилын хос хүрэл медаль хүртжээ. Бразилын хосын хувьд Бээжингийн олимпийн хүрэл медаль Хятадын хосыг 2:1-ээр буулган авч хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтэнд ОХУ-ын Natalya Antyukh /52.70/ тэргүүлж, АНУ-ын Lashinda Demus /52.77/, Чехийн Zuzana Hejnová /53.38/ удаалжээ. Энэ нь ОХУ-ын 11 дэх алтан медаль билээ. ОХУ-ын дахин нэг алтан медаль авбаас БНСУ-ын өмнө орох юм. ОХУ-н 11 алт + 19 мөнгө + 22 хүрэл=52, БНСУ: 12 алт + 7 мөнгө +6 хүрэл нийт 25 медальтай байна.
Таэквондагийн тэмцээн өчигдрөөс эхэлж медальтнууд тодроод байна. Эрэгтэйчүүдийн -58 кг-д Италийн тамирчин БНСУ-ыг тамирчинг 17:8-аар буулган авч алтан медаль хүртжээ. Тус жингийн хүрэл медалийг ОХУ, Колумбын тамирчид хүртсэн байна.
Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн -49 кг-д Хятадын тамирчин тэргүүлж БНХАУ-ын 36 дахь алтан медалийг авчирсан байна. Тус жинд Италийн тамирчин мөнгө, Тайланд болон Хорватын тамирчид хүрэл медаль хүртжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна