Нигерт үер болж, 35 хүн амь үрэгджээ

2012 оны 8 сарын 15

Нигерийн Плато мужид хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хэмжээний үер болжээ. Үерийн улмаас 35 хүн нас барж, олон зуун айлын гэр орон эвдэн сүйдэж, зам, гүүрүүд усанд урсаж эвдэрсэн байна.
Нигерийн Плато мужид хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хэмжээний үер болжээ. Үерийн улмаас 35 хүн нас барж, олон зуун айлын гэр орон эвдэн сүйдэж, зам, гүүрүүд усанд урсаж эвдэрсэн байна.
Плато мужийн Шендам хотын зургаан дүүрэг үерт автаад байгаа бөгөөд эдгээр дүүргүүдэд нийт 12 мянга гаруй хүн амьдардаг аж. Энэхүү үерийн улмаас олон зуун хүн орон гэргүй болжээ.
Уг үерийн улмаас хотын олон гүүр, замууд эвдэрсэн учраас иргэдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулахад маш хүнд байгаа гэнэ. Мөн Плато мужийн Шендам хотын ойролцоох Вэйс, Канам хотуудад ч бас үер болжээ. Өнгөрсөн сард бас Жос хотын ойролцоо үейр болж 39 гаруй хүн нас барж байсан юм. Нигерт гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд борооны улирал байдаг учраас ихээхэн бороо ордог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна