Хойд солонгос гэрэл зурагт

2012 оны 8 сарын 20

Yonhap агентлагт мэдээлснээр Хойд солонгост өнгөрсөн амралтын өдөр ихээхэн бороо орсны улмаас хотын төв хэсэг үерийн усанд автжээ. Тус улсад өнгөрсөн сарын сүүлчээр, энэ сарын эхээр хүчтэй аадар орсны улмаас үер болж 169 хүн амиа алдаж, 400 хүн сураггүй алга болж, 212 мянган хүн орох оронгүй болсон. Үүний дараа Пхеньяны тал олон улсын хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг хүссэн юм. 2012.08.20
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун-ыг өчигдөр (08.19) жирийн загасдын хэрэглэдэг модон завинд суун хойд болон өмнөд солонгосын хоорон дахь далайн хилээр зочилсон тухай Хойд Солонгосын Чусон телевизээр мэдээлсэн байна. Зургийг news.kbs.co.kr сайтаас авав.
Ким Чен Ун 27 морины хүчтэй, маш удаан явдаг загасчдын усан онгоцонд дагалдах цэргийн дөрвөн ажилтан болон завьчны хамт сууж далайн хилээ эргэсэн ажээ. Ким Чен Уныг хилийн бүсэд зочлон очиход цэрэг дайчид баяр хөөртэйгээр угтан авсан тухай Чусон телевизээр мэдээлжээ.

Ким Чен Ун дурсгалын зураг татуулсан байна.
Yonhap агентлагт мэдээлснээр Хойд солонгост өнгөрсөн амралтын өдөр ихээхэн бороо орсны улмаас хотын төв хэсэг үерийн усанд автжээ. НҮБ-аас Хойд Солонгосын үерт нэрвэгдсэн ард иргэдэд зориулж 1.05 сая ам.долларын тусламж олгохоор болсон гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичжээ. Энэхүү санхүүжилт нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн болон НҮБ-ын Хүүхдийн байгууллагын сангаас олгогдох аж.
БНАСАУ-д өнгөрсөн сарын сүүлчээр, энэ сарын эхээр хүчтэй аадар орсны улмаас үер болж 169 хүн амиа алдаж, 400 хүн сураггүй алга болж, 212 мянган хүн орох оронгүй болсон. Үүний дараа Пхеньяны тал олон улсын хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг хүссэн юм.
Ихээхэн орсон борооны улмаас будааны талбай ургац хураан авах боломжгүй болжээ. 2012.08.19 Хойд Солонгос, Onchon муж
Хойд Солонгосын эрх баригчид тив алгасагч пуужин, зэвсэглэлээрээ сүрдүүлсээр байгаа учраас барууны дийлэнх улс тусламж олгохоос татгалзжээ. Харин НҮБ-ын тусламж нь хандивлагч орнуудын тусламж олгох санд хамаарагддаг тул улс бүрийн бие даасан тусламжтай хамааралгүй юм.
“Лондон-2012” олипийн наадамд Хойд Солонгосын 59 тамирчин, спортын 10 төрөлд оролцсоноос дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 20 дугаар байранд орсон билээ. Олимпийн наадмын тамирчдаа угтах ажиллагаа өнгөрсөн 17-ны өдөр Пёнгянг хотноо болсон байна.
Олимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчдаа энэ сарын 17-нд хүлээн авсан бөгөөд Пёнгянг хотын онгоцны буудлаас эхлэн төв Ким Ир Сенийн талбай хүртэл 2 талаар цэцэг барин жагсаан олон тооны иргэд хүлээн авсан байна.
Тамирчид нисэх онгоцны буудлаас шууд Ким Ир Сенийн талбай дахь аав, хүү хоёрын хөшөөнд цэцэг өргөн удтал мэхийн ёсолж, ард түмнийхээ өмнө авсан амлалт, үүргээ биелүүлсэн тухай мэдэгдсэнийхээ дараа хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.
Ийм өндөр хэмжээний хүлээн авалтыг өнгөрсөн удаа БНХАУ-ын дарга Хү Жиньтао, БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн нар тус улсад айлчлахад, мөн 1999 онд Испанид болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ний марафоны төрөлд түрүүлсэн тамирчнаа угтан авахад хийж байжээ. “Лондон-2012” олимпийн их наадамд Хойд Солонгосын тамирчид жудо, хүндийг өргөлтийн төрөлд өндөр амжилт үзүүлсэн билээ.
Олимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчдаа энэ сарын 17-нд хүлээн авсан бөгөөд Пёнгянг хотын онгоцны буудлаас эхлэн төв Ким Ир Сенийн талбай хүртэл 2 талаар цэцэг барин жагсаан олон тооны иргэд хүлээн авсан байна.
Олимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчдаа энэ сарын 17-нд хүлээн авсан бөгөөд Пёнгянг хотын онгоцны буудлаас эхлэн төв Ким Ир Сенийн талбай хүртэл 2 талаар цэцэг барин жагсаан олон тооны иргэд хүлээн авсан байна.
Олимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчдаа энэ сарын 17-нд хүлээн авсан бөгөөд Пёнгянг хотын онгоцны буудлаас эхлэн төв Ким Ир Сенийн талбай хүртэл 2 талаар цэцэг барин жагсаан олон тооны иргэд хүлээн авсан байна.
Ийм өндөр хэмжээний хүлээн авалтыг өнгөрсөн удаа БНХАУ-ын дарга Хү Жиньтао, БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн нар тус улсад айлчлахад, мөн 1999 онд Испанид болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ний марафоны төрөлд түрүүлсэн тамирчнаа угтан авахад хийж байжээ. “Лондон-2012” олимпийн их наадамд Хойд Солонгосын тамирчид жудо, хүндийг өргөлтийн төрөлд өндөр амжилт үзүүлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна