Азийн орнуудын газар нутгийн маргаан үргэлжилсээр

2012 оны 8 сарын 22

Япон, БНСУ-ын хооронд маргаантай буй Такэсима (солонгос хэлээр Токто) арал, мөн Бээжин, Токиогийн хооронд маргаантай байдаг Дяоюйдао (япон хэлэр Сенкаку) арлын үйл явдлууд сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд байна.
Япон, БНСУ-ын хооронд маргаантай буй Такэсима (солонгос хэлээр Токто) арал, мөн Бээжин, Токиогийн хооронд маргаантай байдаг Дяоюйдао (япон хэлэр Сенкаку) арлын үйл явдлууд сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Такэсима арал руу аялал хийсэн билээ. Энэхүү үйлдлийг Японы тал эрс эсэргүүцэж байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Такэсима арлын ойролцоо. Энэхүү үйлдлээс болж Японы эрх баригчид БНСУ-ыг Олон улсын шүүхэд өгөхөөр болоод байна.
Японы эрх баригчид Өмнөд Солонгостой маргаантай байдаг Такэсима (солонгос хэлээр Токто) арлуудын асуудлыг Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон тухайгаа мэдэгджээ. Наймдугаар сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ Японы Ерөнхий сайд Ёшихико Нода БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Такэсима арлуудаар хийсэн аяллыг эрс буруушаав.
Япон, БНСУ-ын хооронд маргаантай байдаг Такэсима (Токто) арлын асуудал Лондонгийн олимпийн тоглолтын үеэр ч гарч ирсэн. Учир нь БНСУ, Японы эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглоход БНСУ-ын тамирчин "Манай газар" гэсэн бичиг гарган Япончуудад дургүйцлээ илэрхийлэн юм. Энэхүү зохисгүй үйлдлийнхээ төлөө БНСУ-ын тамирчны медалийг хураах шийдвэр гаргасан билээ.
Наймдугаар сарын 17-нд Бээжин, Токиогийн хооронд маргаантай байдаг Дяоюйдао (япон хэлэр Сенкаку) арал руу Хятадын 14 иргэн очсоныг Японы тал зогсоосон билээ. Тус арал нь Тайван болон Окинава арлын дунд оршдог байна.
Япон-Хятадын маргаантай аралд Японы иргэд очиж, эх орныхоо далбааг намируулсныг эсэргүүцсэн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрөгч ням гаригт Хятадын олон хотод өрнөлөө. Шэньжэнь, Гуанжоу зэрэг олон хотод хэдэн мянган хүн гудамж, талбайд цуглан Хятадын зүүн тэнгис дэх энэ арлыг Японыг орхихыг шаардсан байна.
Япон, БНСУ болон Япон, Хятадын хооронд маргаантай аралууд үргэлжилсээр байна.
Японы мэдэлд байдаг Дяоюйдао (япон хэлэр Сенкаку) арлын эзэмшлийн талаархи маргаан дахин дэгдсэний дараа өнгөрөгч бямба гаригт Японы 150 орчим иргэн уг арлыг өөрийн орны эзэмшлийнх гэдгийг нотлохоор очсоноос болж Токио, Бээжин хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна.
Эх орныхоо туг, далбааг барьсан жагсагчид Японы туг, далбаа болон туг, далбааны зургийг шатааж, япончуудыг арлыг өөрсдийн эзэмшлийнх гэж зарлахаа зогсоож, арлыг орхихыг шаардсан уриа лоозон Хятадын бүх нутгаар өрнөсөн аж.
08,17-нд Япон улс Хятадын 14 иргэнийг хоёр орны хооронд маргаан үүсгээд буй “Сенкаку” хэмээх эзгүй арал дээр газардсаны дараа баривчилж, Окинава арал руу шилжүүлжээ. Тус арал нь Тайван болон Окинава арлын дунд оршдог байна.
БНХАУ-ын талаас тэдгээр идэвхитнүүдийг “Сенкаку” арал дээр газардсаныг буруушаасан байна. Гэхдээ Япон дахь БНХАУ-ын элчин сайд болон Бээжингийн талаас тэдгээр иргэдийг ямар нэгэн болзолгүй, шуурхай суллахыг Японоос хүсчээ.
Бээжин, Токиогийн маргаантай байдаг Дяоюйдао (япон хэлэр Сенкаку) арал дээр очсон тухай Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Такэсима арал руу аялал хийсэн билээ. Энэхүү үйлдлийг Японы тал эрс эсэргүүцэж байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Такэсима арлын ойролцоо. Энэхүү үйлдлээс болж Японы эрх баригчид БНСУ-ыг Олон улсын шүүхэд өгөхөөр болоод байна. 2012.08.22
Япон, БНСУ-ын хооронд маргаантай буй Такэсима (солонгос хэлээр Токто) арал руу Солонгосын хэсэг иргэд марафон сэлэлтийг хийсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна