Сарны хүн Нил Армстронг

2012 оны 8 сарын 27

Хүн төрөлхтнөөс анх удаа саран дээр хөл тавьсан АНУ-ын сансрын нисгэгч асан Нил Армстронгийн дурсгалд хүндэтгэл үзүүлсээр байна. Армстронг өнгөрсөн бямба (08.25) гаригт 82 насандаа таалал төгссөн юм.
Зүүн гар талаас Neil Armstrong (L), Michael Collins (C) ба Buzz Aldrin нарын 1969.06.24-ны өдөр авахуулсан зураг. Сарны хүн Нил Армстронг 82 насандаа таалал төгслөө.
Армстронг 1969 оны долдугаар сарын 20-нд сарны гадаргад анхлан хөл тавьсан бөгөөд түүний сарны гадаргуу дээр алхаж буй хар цагаан дүрсийг тухайн үед 500 сая хүн телевизээр үзсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нил Армстронгийн үйл хэргийг хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй бөгөөд залуу үед хандан түүний үйл хэргийг үргэлжлүллж мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөхийг уриалсан байна.
Армстронг 1969 оны долдугаар сарын 20-нд сарны гадаргад анхлан хөл тавьсан хүн болсон юм. Сарны гадаргуу дээр алхаж буй хар цагаан дүрсийг тухайн үед 500 сая хүн телевизээр үзсэн аж.
1969.07.20
1969.07.20
1969 оны долдугаар сар.
Зүүнээс баруун гар тал руу: Neil Armstrong, Michael Collins, Edward
Армстронг Охайо мужийн Вапаконета хотод 1930 оны 8-р сарын 5-нд төржээ. Хүүхэд байхаасаа нисэх онгоц сонирхдог байсан тэрбээр 16 настайдаа нисгэгчийн зөвшөөрөл авсан байна. Улмаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж 1955 онд АНУ-ын Сансар судлалын агентлагт нэгдэж 1962 онд сансрын нисгэгчийн зөвшөөрөлтэй болжээ. Тэрбээр Солонгосын дайны үеэр 78 ажиллагаанд оролцсон байна.
Вашингтон хотноо Нил Армстронгийн Конгрессийн алтан од шагнал авч байх үедээ. 2011.11.16 Тэрбээр их даруухан хүн байсан бөгөөд дэлхийн 17 улс төрийн одон медалиар шагнаж хүндэтгэл үзүүлсэн ч энгийн л даруухан байхыг хүсдэг байж.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж байсан үе. 2009.06.20 Вашингтон хот,
2011.11.22 Вашингтон хотноо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна