15 настай охин ”Canada Open”-нд түрүүлэв

2012 оны 8 сарын 28

Эмэгтэй гольфийн мэргэжлийн холбооны цуврал (LPGA) болох Канадын нээлттэй тэмцээнд Шинэ Зеландын 15 настай гольфчин Лидиа Ко түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аваргаар тодорлоо. Нийт шагналын сан 2 сая ам.долларт явагдсан тус тэмцээний ялагч 300 мянган доллар хүртэж байгаа ч Лидиа Когийн хувьд насанд хүрээгүй учир дэд аварга БНСУ-ын гольфчин Инбе Парк дээрх мөнгөн шагналыг хүртжээ. Тэмцээн наймдугаар сарын 20-26-ны хооронд Канадын ”Vancouver Golf Club”-т болжээ.
Эмэгтэй гольфийн мэргэжлийн холбооны цуврал (LPGA) болох "Канадын нээлттэй тэмцээн"-нд Шинэ Зеландын 15 настай гольфчин Лидиа Ко түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аваргаар тодорлоо. 2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний ялагч 300 мянган доллар хүртэж байгаа ч Лидиа Когийн хувьд насанд хүрээгүй учир дэд аварга БНСУ-ын гольфчин Инбе Парк дээрх мөнгөн шагналыг хүртжээ. Тэмцээн наймдугаар сарын 20-26-ны хооронд болсон байна.
Лидиа Ко мэргэжлийн бус гольфчин тус тэмцээнд түрүүлж байгаагаар тэмдэглэн үлдэж байгаа аж. 2011 онд АНУ-ын гольфчин Lexi Thompson LPGA-ийн цувралд 16 настайдаа түрүүлж хамгийн залуу аваргаар тодроод байсан бол Шинэ Зеландын Лидиа Зо энэхүү амжилтыг эвдэж чадлаа. Тэрбээр тэмцээнд түрүүлэхдээ 15 нас 4 сар, 2 хоногтой байжээ.
Тус тэмцээнд Stacy Lewis, Inbee Park, Chella Choi, Jiyai Shin зэрэг топ гольфчид оролцсон байна.
1. Lydia Ko-275 (Шинэ Зиланд), 2.Inbee Park-278 (БНСУ), 3. Na Yeon Choi, Chella Choi, Jiyai Shin-280 (бүгд БНСУ), 6.Anna Nordqvist (Швед)-281
1. Lydia Ko-275 (Шинэ Зиланд), 2.Inbee Park-278 (БНСУ), 3. Na Yeon Choi, Chella Choi, Jiyai Shin-280 (бүгд БНСУ), 6.Anna Nordqvist (Швед)-281
Michele Wie
Michele Wie өсвөрийн шүтэн бишрэгч нартаа гарын үсгээ үлдээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна