”Америкийн нээлттэй тэмцээн”-2012

2012 оны 8 сарын 29

Талбайн теннисний оны дөрөв дэх ”Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” Нью-Йорк хотноо наймдугаар сарын 27-нд эхэллээ. Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 1 сая 900 мянган ам.доллар, хосын төрлийн аваргууд (эрэгтэй, эмэгтэй тус бүр) 420 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ. Тэмцээн есдүгээр сарын 9-нд өндөрлөнө.
Энэ жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий үеэр АНУ-ын Энди Роддик, Белгийн Ким Клийстерс нар зодог тайллаа. Энди Роддикийн хувьд 2003 онд “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, "Уимбльдон"-ы шигшээд гурван удаа (2003, 2004, 2009) шалгарч, ATP-ийн чансааг 2003 онд тэргүүлж байсан. Ким Клийстерс “Их дуулга”-ын дөрвөн түрүүг хүртэхдээ, “Америкийн нээлттэй тэмцээн”-д гурван удаа удаа (2005, 2009, 2010), “Австралийн нээлттэй тэмцээн”-нд (2011) түрүүлж, улмаар оны төгсгөлд шилдэг найман теннисчин оролцдог "WTA Championships"-д гурван удаа (2002, 2003, 2010) түрүүлж байсан байна.
Тэмцээний 14 дэх өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болж АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс түрүүлснээр “Их дуулга”-ын 15 дахь түрүүгээ хүртлээ. Серена эхний сэтийг 6:2-оор илүүрхэж өөрийн болгосон бол удаах сэтэд Азаренка 6:2-оор илүүрхсэн байна. Ингээд тоглолтын шийдвэрлэх гурав дахь сэтэд Серена илүү байж 7:5-аар тэргүүлснээр, тэмцээний аваргаар тодорлоо.2012.09.10
Дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренкагийн хувьд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, Лондонгоос хүрэл медаль (холимог хосын алттай) хүртээд байсан түүний хувьд оны сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарснаар 950 мянган ам.доллар хүртэж, чансааны 1600 оноо хүртжээ. 2012.09.10
Талбайн теннисний оны дөрөвдэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 14 дэх өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээгийн эхний тоглолт боллоо.Хагас шигшээгийн эхний тоглолтод Лондонгийн аварга Их Британы Энди Маррей (3), Швейцарийн Рожер Федерерийг буулган авч хагас шигшээд шалгарсан Чехийн Томаш Бердых (6) нарын хооронд болж Энди Маррейгийн ялалтаар өндөрлөжээ. 2012.09.09
Тоглолтын эхний сэтийг Бердых 7:5-аар өөрийн болгосон ч, удаах гурван сэтэд Маррей 6:2, 6:1, 7:9-өөр илүүрхэж ялалт байгууллаа. Тоглолт гурван цаг 58 минут үргэлжилсэн байна. Тус тэмцээний чансааны зургаад бичигдсэн Томаш Бердых 475 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 720 оноо хүртсэн байна. Энди Маррейгийн хувьд энэ жилийн “Уимбльдон”-ы шигшээд шалгарч Рожер Федерерт ялагдсан ч, Лондонгийн олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, холимог хосоос мөнгөн медаль хүртсэн. 2012.09.09
Эрэгтэйчүүдийн хосын шигшээ тоглолтод АНУ-ын ихэр ах, дүүс Боб Брайн, Мик Брайн нар тавд чансаалагдсан Энэтхэг болон Чехийн хосуудыг 6:3, 6:4-өөр буулган авч “Америкийн нээлттэй тэмцээн”-ий дөрөв дэх (2005, 2008, 2010, 2012) нийт “Их дуулга”-ын 12 дахь цомоо гардлаа. Хосын аваргууд тус бүр 420 мянган ам.доллар хүртэж чансааны 2000 оноо, дэд аваргууд 210 мянган ам.доллар хүртэж, чансааны 1200 оноо авч байна.2012.09.08
Өнөө шөнө эмэгтэйчүүдийн аваргын төлөө дэлхийн тэргүүн теннисчин, энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга Беларусын Виктория Азаренка, “Их дуулга”-ын 14 түрүүт, энэ жилийн Лондонгийн аварга АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс нарын хооронд болно. Мөн эмэгтэй хосын аваргын төлөөх тоглолт болно. 2012.09.09
Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр 1 сая 900 мянган ам.долларын шагнал хүртэх юм.
ОХУ-ын хос болох Мария Кириленко, Надия Петрова нар энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ий шигшээд шалгарч, улмаар Лондонгийн хосын төрлөөс хүрэл медаль хүртээд байгаа. Тэдний хувьд гуравдугаар тойрогт Лондонгийн аварга АНУ-ын эгч, дүүс Уильямсуудыг буулган авч, Испаний хосуудтай учраа таараад байна. Магадгүй Орос бүсгүйчүүд Испанийн хосуудыг хожиж хагас шигшээд шалгарах аваас энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ий шигшээд ялагдсан Италын хосуудаас даагаа нэхнэ. ОХУ-ын бүсгүйчүүд чансааны дөрөвт бичигдсэн бол Италын хосууд хоёрт бичигдсэн байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодроод байна. Наймны шигшээд оноолт таарсан Беларусын Виктория Азаренка, өнгөрсөн жилийн аварга Австралийн Саманта Стосур нарын тоглолт өнгөрсөн шөнө болж Азаренкагийн ялалтаар өндөрлөжээ. Чансааг тэргүүлж буй Азаренка 6:1, 4:6, 7:6 (7:5)-аар ялалт байгуулж хагас шигшээд ОХУ-ын Мария Шарапова (3), Францын Марион Бартоли (11) нарын хэн хожсонтой нь тоглохоор боллоо.
Энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, Лондонгийн ганцаарчилсан төрлөөс хүрэл, холимог хосын төрлөөс алтан медаль хүртсэн Азаренка WTA-н чансааг тэргүүлж байгаа билээ. 2012.09.05
Эрэгтэйчүүдийн наймны шигшээд Швейцарийн Рожер Федерер (1), Чехийн Томаш Бердых (6) нар учраа таараад байна. 2012.09.05
Өнөө шөнийн тоглолтод 2008 оны "Францын нээлттэй тэмцээн"-д түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж явсан Анна Иваннович (12), энэ жилийн “Уимбльдон”, Лондонгийн олимпид өнгөлөөд байгаа Серена Уильямс (4) нар өрсөлдөгчөө буулгах аваас наймны шигшээд оноолт таарах юм. 2012.09.03
Дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Мария Шарапова, Надия Петрова нар оноолт таарсан. Энэхүү тоглолтод энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ий аварга, Лондонгийн мөнгөн медальт Мария Шарапова илүүрхэж 6:1, 4:6, 6:4-аар буулган авч Францын Марион Бартолитой наймны шигшээд оноолт таараад байна. 2012.09.03
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт учраагаа буулган авсан Беларусын Виктория Азаренка (1) Австралийн Саманта Стосур (7) нар хагас шигшээд шалгарахын төлөө тоглохоор боллоо. Стосурын хувьд Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс, Хятадын Ли На нарын буулган аваад байсан Их Британы залуу од Лоре Робсоныг 6:4, 6:4-ээр ялалт байгуулсан. 2012.09.03
“Их дуулга”-ын дөрвөн түрүүт Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолтод Их Британы теннисчин Лоре Робсонд 6:7 (4:7), 6:7 (5:7) хоёр үеийн турш ялагдсан холимог хосын төрөлд Боб Брайнтай хослон тоглолоо. 2012.09.02
Ким Клийстерс “Америкийн нээлттэй тэмцээн”-ий өмнө тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдээд байсан бөгөөд холимог хосын хоёрдугаар тойрогт ялагдсанаар теннисний замналаа өндөрлүүлж байна. 2012.09.02
"Их дуулга"-ын дөрвөн түрүүг хүртэхдээ "Америкийн нээлттэй тэмцээн"-нд гурван удаа түрүүлсэн Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс холимог хосын төрөлд сүүлийн тоглолтоо хийснээр теннисний замналаа өндөрлүүлж байна. 2012.09.02
Энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд шалгарч, улмаар Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Лондонгоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Мария Шарапова. 2012,09,02
ОХУ-ын Мария Шарапова дөрөвдүгээр тойрогт оны гурван “Их дуулга”-д гуравдугаар тойргоос хэтрээгүй байгаа ч Лондонгоос хосын төрөлд (Мария Кириленко) хүрэл медаль хүртсэн нутаг нэгт Надия Петроватай (19) оноолт таарчээ. 2012.09.02
Энэ оны гурван “Их дуулга”-д гуравдугаар тойргоос хэтрээгүй байгаа ч Лондонгоос хосын төрөлд (Мария Кириленко) хүрэл медаль хүртсэн Надия Петрова (19)
Эрэгтэйчүүдийн гуравдугаар тойрогт Швейцарийн Рожер Федерер Испаний Вердаскыг (25) 6:3, 6:4, 6:4-өөр, АНУ-ын Мэрди Фиш (23) Францын Симоныг 6:1, 5:7, 7:6, 6:3-аар буулган авч Федерер, Фиш нар дөрөвдүгээр тойрогт оноолт таараад байна.
ОХУ-ын теннисчдээс хоёр теннисчин дөрөвдүгээр тойрогт шалгараад байгаач тэд наймны нэгийн шигшээд оноолт таарчээ. Тодруулбал, энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд шалгарч, улмаар Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Лондонгоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Мария Шарапова (3), оны гурван “Их дуулга”-д гуравдугаар тойргоос хэтрээгүй байгаа ч Лондонгоос хосын төрөлд (Мария Кириленко) хүрэл медаль хүртсэн Надия Петрова (19) нар оноолт таарчээ. 2012.09.02
Их Британы теннисчин Лоре Робсоны хувьд WTA чансааны 89-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Белгийн нэрт теннисчин Ким Клийстерсийг буулган авч байсан гуравдугаар тойрогт Хятадын Ли На-г 6:4, 6:7, 6:2-аар буулган авлаа. Лондонгийн олимпийн холимог хосын төрөлд Энди Муррейтэй (ганцаарчилсан төрлийн алттай) хослон тоглож мөнгөн медаль хүртсэн Их Британи теннисчин тэмцээнд дээгүүр тоглох магадлалтай байсан теннисчдийг буулган авнаар жинхэн шуугианы эзэн болоод байна.
Чансааны тавд эрэмбэлэгдсэн Францын Жо Вильфрид Цонга ялагдал хүлээснээр эхний шуугианыг тариад байна. Энэ жилийн “Уимбльдон”-ы хагас шигшээд шалгараад байсан түүнийг “US OPEN”-д нилээд дээгүүр тоглох магадлалтай гэж таамаглаж байсан боловч тэрбээр хоёрдугаар тойргоос тэмцээнийг дуусгалаа. ATP чансааны 52-т эрэмбэлэгдэж буй Словакийн Мартин Клизан 4:6, 6:1, 6:1, 6:3-аар Цонгаг буулган авснаар “Их дуулга”-ын хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. 2012.08.31
АНУ-ын Серена Уильямс (4) ОХУ-ын Екатерина Макароватайтэй (42) гуравдугаар тойрогт оноолт таарчээ. 2012.08.31
Хоёрдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Германы залуу теннисчин Ангелик Кербер (6), АНУ-ын Винус Уильямс (47) нарын хооронд өрнөжээ. Тоглолтын эхний сэтийг Кербер 6:2-аар илүүрхсэн бол удаах сэтийг Винус 7:5-аар өөрийн болгосон байна. Шийдвэрлэх гурав дахь сэтэд Кербер алдаа бага хийж 7:5-аар илүүрхэж дараагийн тойрогт шалгараад байна. Энэхүү тоглолт 2 цаг 45 минут үргэлжилжээ. 2012.08.31
“Их дуулга”-ын дөрвөн түрүүт Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс хоёрдугаар тойргийн тоглолтод Их Британы теннисчин Лоре Робсонд 6:7 (4:7), 6:7 (5:7) хоёр үеийн турш ялагдаж карьерийнхээ сүүлийн тоглолтоо хийлээ. Ким Клийстерс “Америкийн нээлттэй тэмцээн”-ий өмнө тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдээд байсан бөгөөд тус тэмцээнд 23-т эрэмбэлэгдэн тоглосон байна. Түүнийг буулган авсан Их Британы теннисчин Робсон WTA чансааны 86-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Лондонгийн олимпийн холимог хосын төрөлд (Энди Муррей) мөнгөн медаль хүртсэн. 2012.08.30 (Пүрэв)
Эрэгтэй теннисчдийн хувьд нэгдүгээр тойргоос том сенсаци гараагүй. Хоёрдугаар тойргийн эхний тоглолт Их Британы Энди Муррей, Хорватын Иван Додигийн нарын хооронд болжээ. Лондонгийн олимпийн аварга, Их Британы Энди Муррей (3) Хорватын Иван Додигийг 6:2, 6:1, 6:3-аар буулган авч, эрэгтэйчүүдээс түрүүлж гуравдугаар тойрогт шалгараад байна. Энэхүү тоглолт нэг цаг 51 минут үргэлжилсэн байна. 2012.08.30 (Пүрэв)
Талбайн теннисний оны дөрөв дэх ”Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” Нью-Йорк хотноо наймдугаар сарын 27-нд эхэллээ. Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 1 сая 900 мянган ам.доллар, хосын төрлийн аваргууд (эрэгтэй, эмэгтэй тус бүр) 420 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ. Тэмцээн есдүгээр сарын 9-нд өндөрлөнө. 2012.08.28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна