ОХУ-ын волейболын дасгалжуулагч амиа егүүтгэжээ

2012 оны 8 сарын 30

ОХУ-ын волейболын эмэгтэй багийн (Динамо) ахлах дасгалжуулагч, 44 настай Сергей Овчинников өчигдөр (08.29) Хорватын нэгэн зочид буудлаас амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Түүний үхлийн шалтгааныг Лондонгийн олимпийн наадамд медаль хүрч чадаагүйтэй холбож байна. Учир нь Лондонд ОХУ-ын эмэгтэй волейболчид хэсгээсээ нэг ч хожигдолгүй шигшээ наймд шалгарсан бөгөөд нөгөө хэсгээс зовон байж гарсан Бразилын бүсгүйчүүдэд 3:2-ээр ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ.
ОХУ-ын волейболын эмэгтэй багийн (Динамо) дасгалжуулагч, 44 настай Сергей Овчинников өчигдөр (08.29) Хорватын нэгэн зочид буудлаас амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Түүний үхлийн шалтгааныг Лондонгийн олимпийн наадамд медальд хүрч чадаагүйтэй холбож байна. Лондонд ОХУ-ын эмэгтэй волейболчид хэсгээсээ нэг ч хожигдолгүй шигшээ наймд шалгарсан бөгөөд нөгөө хэсгээс зовон байж гарсан Бразилын бүсгүйчүүдэд 3:2-ээр ялагдаж, тавдугаар байр эзэлсэн юм. Улмаар бразил бүсгүйчүүд олимпийн аварга болсон.
Лондонгийн шигшээ наймны нэгд учраа таарсан ОХУ-Брзалил 2:3 (26–24, 22–25, 25–19, 22–25, 19–21). Хэдийгээр Оросын бүсгүйчүүд медальгүй буцсан ч эрэгтэйчүүд нь гайхалтай тоглолт үзүүлж алтан медаль хүртсэн. ОХУ-ын эрэгтэйчүүд шигшээ тоглолтод Бразилын эсрэг тоглохдоо эхний 2 сэтэд хожигдсон ч дараалан гурван сэтэд илүүрхэж алтан медаль хүртсэн юм.
Олимпийн наадмын 1968, 72, 80, 88 оны аварга, 1964, 76, 92, 00, 04 оны мөнгөн медальт ОХУ-ын эмэгтэй баг Бээжингийн олимпийн наадамд V байр эзэлж байжээ. Дэлхийн аваргын долоон удаагийн аварга (52, 56, 60, 70, 90, 06, 10) ОХУ-ын бүсгүйчүүдийн Лондонгийн ялалт үнэхээр хүнд туссан бөгөөд Бээжинд тавдугаар байр эзлээд байсан тэдний хувьд чамлалтай амжилт билээ.
Хэдийгээр Оросын бүсгүйчүүд медальгүй буцсан ч эрэгтэйчүүд нь гайхалтай тоглолт үзүүлж алтан медаль хүртсэн. ОХУ-ын эрэгтэйчүүд шигшээ тоглолтод Бразилын эсрэг тоглохдоо эхний 2 сэтэд хожигдсон ч дараалсан гурван сэтийг авснаар алтан медаль хүртсэн юм.
ОХУ-ын эмэгтэй шигшээ баг Хорватад хамтарсан бэлтгэлд гарч байхад энэхүү харамсалтай хэрэг гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна