Паралимпийн эхний өдөр

2012 оны 8 сарын 31

”Лондон-2012” паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд Их Британы Лондон хотноо болно. Олон улсын паралимпын хорооны 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөх юм. Эхний өдрийн дараах байдлаар 23 улс медаль хүртээд байгаагаас Хятад (6 алт, 6 мөнгө, 3 хүрэл), Австрали (3+3+3), Их Британи (2+3+7), Украйн (2+2+4), Герман (2+2+2), ОХУ (2+1+1) улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.
"Лондон-2012" паралимпын XIV наадмын хоёр дахь өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн өрсөлдлөө. Түүний дасгалд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Лхамсүрэн 327 (85+79+82+81) оноо авсан амжилтаар шигшээ наймд шалгарч чадсангүй. Македони улсын тамирчин 381 онож дэлхийн болон паралимпийн рекорд тогтоосон бол ОХУ, Ираны тамирчид эхний гуравт явна. Шигшээ буудлага монголын цагаар 24,00 цагаас эхлэх аж.
Монголын баг тамирчдын салхийг жудо бөхийн -60 кг-д А.Мөнхбат эхлүүлсэн бөгөөд тэрбээр эхний тойрогт Бээжингийн аварга Алжирын бөхөд ялагдаж, улмаар дагах барилдаанд Их Британы бөхтэй хийсэн боловч мөн ялагджээ. Энэхүү жинд 12 жудоч барилдсанаас манай бөх IX байр эзэлсэн байна. Манай жудочдыг ялсан Их Британи, Алжирын бөхчүүд хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн байт харвааны хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө. Урьдчилсан шатны оноо тогтоох харваанд 19 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Жавзмаа 542 (258+266) оноогоор VIII байрт шалгарч маргааш (09.01) болох хасагдах шатанд 522 онож IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай оноолт таарчээ.
ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгарч маргааш болох хасагдах шатанд 549 онож VI байр шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарчээ.
”Лондон-2012” паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд Их Британы Лондон хотноо болно. Олон улсын паралимпын хорооны 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөх юм. Эхний өдрийн дараах байдлаар 23 улс медаль хүртээд байгаагаас Хятад (6 алт, 6 мөнгө, 3 хүрэл), Австрали (3+3+3), Их Британи (2+3+7), Украйн (2+2+4), Герман (2+2+2), ОХУ (2+1+1) улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.
“Лондон-2012” паралимтэд манай улс пара байт харваа, буудлага, жудо бөх, хөнгөнатлетикийн төрөлд зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр жудо бөхийн -60 кг-д А.Мөнхбат тамирчдын салхийг хагаллаа. Тэрбээр эхний тойрогт Алжирын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Өнөөдөр буудлагын төрөлд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ тэмцээний талбарт гарна. Манай тамирчдын хувийн амжилт нь Б.Жавзмаа 524, Б.Оюун-Эрдэнэ 516 юм байна. Энэ төрөлд 19 тамирчин байгаагаас Хятадын тамирчин 581 оноотой жагсаалтыг тэргүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна