”Монгол дерби-2012” уралдааны ялагчид

2012 оны 9 сарын 1

“Монгол дерби” холын зайн өртөөн уралдааныг анх 2009 онд Английн адал явдалт аяллын холбооноос зохион байгуулж байсан. Энэхүү холын зайн өртөөт уралдаан нь дэлхий нийтийн тэр дундаа морь сонирхогчдын анхаарлыг татсанаар 2010 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. Наймдугаар сарын 10-19-ны хооронд болсон энэ жилийн өртөөт уралдаанд 14 орны 34 тамирчин оролцсоны олонх нь мэргэжлийн жокей байсан ажээ. “Монгол дерби-2012” уралдаанд Ирландын жокей Донел Фахи түрүүлсэн байна.
“Монгол дерби-2012” уралдаанд Ирландын жокей Донел Фахи түрүүлсэн юм. Уралдааны дараа тэрээр баярын сэтгэгдлээ "Би уралдаан дууссанд их баяртай байна. Энэ миний амьдралдаа туулж байсан хамгийн хэцүү, хамгийн урт долоо хоног байлаа. Энэхүү тэмцээн дэлхийн хамгийн хэцүү уралдаан байгаад зогсохгүй надаас маш их тэсвэр тэвчээр шаардсан. Гэхдээ миний амьдралдаа хийж байсан зүйлүүдээс хамгийн сайхан нь байсан шүү” гэжээ.
Хоёрдугаар байранд мөн Ирландын жокей Ричард Килоран эхний хүнээс 44 секунтын дараа орж ирсэн бол, гуравдугаар байранд Австрийн тамирчин Микайла Градингэр 55 минут нэг секунтэнд барианд оржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна