Паралимпийн хоёрдахь өдөр

2012 оны 9 сарын 1

”Лондон-2012” паралимпийн хоёрдахь өдрийн фото агшинг хүргэж байна.
Жудо бөхийн -90 кг-д Д.Ганбат хэсгийн барилдаанаа хийж байна. Д.Ганбат эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах барилдаанд Кубын бөхөд ялагдсан боловч дагах барилдаанд Украйны бөхийг ялснаар Ираны бөхтэй барилдах болоод байна. Манай бөх Ираны бөхийг ялвал хүрэл медалийн төлөө барилдана.
Жудо бөхийн -90 кг-д Д.Ганбат Украйны бөхийг цэвэр ялснаар Ираны бөхтэй барилдахаар болоод байна. 2012.09.01
Хоёр өдрийн дараахь 42 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад (13 алт, 10 мөнгө, 11 хүрэл), Австрали (7+4+8), Украйн (6+5+5), ОХУ (5+3+3), Их Британи (4+11+5) улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.
Тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн өрсөлдөж 327 (85+79+82+81) оноо авсан амжилтаар шигшээ наймд шалгарч чадаагүй. Энэ төрөлд 14 тамирчин өрсөлдсөнөөс Македоний тамирчин тэргүүлж, ОХУ, Ираны тамирчид удаалжээ.
Эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалын алтан медалийг паралимп, дэлхийн дээд амжилтыг (381+94.7=475.7) тогтоосон Македон улсын тамирчин хүртжээ. Мөнгө, хүрэл медалийн эзнээр ОХУ, Ираны тамирчид шалгарлаа. (469.6, 469.0)
Өнөөдөр эмэгтэйчүүдийн байт харвааны хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө. Тэмцээний эхний өдөр урьдчилсан шатны оноо тогтоох харваанд 19 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байр шалгарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна