Хойд Солонгосын удирдагчын шинэ зургаас

2012 оны 9 сарын 1

Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Уны сүүлийн үеийн фото агшинг сонирхоно уу. Гэргийтэй олны өмнө олон удаа гарч, мөн нүдний шил зүүх болсон нь олон улсын анхаарлыг татаад байна. 2012.09.01
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун Пёнгянг хот дахь үйлдвэрүүдээр явж шалгалт хийсэн байна. 2012.09.03
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун Пёнгянг хот дахь үйлдвэрүүдээр явж шалгалт хийсэн байна. 2012.09.03
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун-ыг хаана ч байсан гэргийтэйгээ үргэлж хамт байх боллоо хэмээн Өмнөдийн сайтуудад мэдээлжээ. Түүний гэргий Ли Сол Жү олны өмнө ил гарсан цагаас эхлэн цэргийн анги, хүүхдийн цэцэрлэг гээд үргэлж хамт явсан байна. Тэд өнгөрсөн амралтын өдөр Пёнгянг хотын ойролцоо эцэг болон өвөг эцэг нарынхаа хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөжээ.
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун ажлаа хийж байхдаа нүдний шил зүүх болжээ. Түүний хувцаслалт болон гадаад төрх, биеэ авч яваа байдал зэрэг нь өвөөгөө дууриах гэж ихэд хичээж байгааг үзүүлдэг бөгөөд энэ удаа шил зүүснээрээ өвөөтэйгээ бүр ч адилхан харагдах болжээ. Хойд Солонгосын Өмнөдтэй хиллэдэг хил дээрх ангийн ажил байдалтай танилцаж үйл явцыг Чусон телевизээр мэдээлсэн байна. 2012.09.01
Бээжинд Хойд Солонгос болон Японы төлөөлөгч нарын нууц уулзалт болсон гэх мэдээлэл Өмнөдийн сайтуудад гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна