Долоо хоног гэрэл зурагт: 2012.08.24-08.31

2012 оны 9 сарын 2

Долоо хоног гэрэт зурагт: 2012.08.24-08.31
Албани хөвгүүн түймрийн галыг мөчрөөр унтрааж буй нь. 2012.08.28 Memaliaj хот
Өнгөрсөн жилийн долдугаар сарын 22-ны өдөр 77 хүний амийг хөнөөж, 42 хүнийг хүндээр шархдуулсан Андерс Брейвик 21 жилээр хоригдох ялаа авлаа. Oslo хот дахь нэгэн электон барааны дэлгүүрт. 2012.08.24
Үсчний газар хүүхдийн үсийг авч байгаа нь. 2012.08.25 Kathmandu
Доминикон улсын хүүхдүүд голын эрэг дээр. 2012.08.24
Венесуэлийн газрын тос боловсруулах “Amuay” үйлдвэрт өчигдөр асар том дэлбэрэлт болж, их хэмжээний гал гарсан байна. Үүний улмаас 39 хүн нас барж, 80 гаруй хүн гэмтэж, бэртжээ. 2012.08.26
Жакартийн баатрын хувцсыг өмсөн тусгаар тогтнолын өдрөөрөө зураг авахуулж буй хөвгүү. 2012.08.26
Зарлалын самбар дээр “Бурханы улаан буудай”
Иерусалим хот
"Лондон-2012" паралимпийн нэгэн агшин.
Грекийн хөдөө тосгон дахь хээрийн түймрийн замаар сэтгэл түгшсэн байдалтай алхаж буй эр. 2012.08.25
Массачусетс мужийн захирагч асан, саятан Митт Ромни ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обаматай өрсөлдөх гол хүн болон зарлагдсаны дараа түүний эхнэр үг хэлсэн байна. Хорт хавдар туссан ч нөхрийн дэмжлэгтэйгээр энэхүү өвчнөөс салсан тухайгаа ярьсан нь Ромнид бага ч болов оноо авчирлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Массачусетс мужийн захирагч асан, саятан Митт Ромни ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обаматай өрсөлдөх гол хүн болон зарлагдсаны дараа түүний эхнэр баяр хүргэж байгаа нь. 2012.08.28
Хойд Солонгосын ардын намын их хурал. 2012.08.27
Ravi мөрөнгийн зэрлэг үхэр дээр сууж буй нохой. 2012.08.28 Пакистан
Gaza хотын далай дахь усанд буй эрчүүд. Палестин 2012.08.28
Самбо парадын бэлтгэлийн үеэр. 2012.08,27
Өмнөд солонгос улсыг “Болавен” далайн хар салхи дайран өнгөрөхдөө 19 хүнийг амийг авч одсон бөгөөд Хятадын таван далайчид амь үрэгдсэн. Салхины үеэр Хятадын хэсэг далайчдыг аварч байгаа нь.
"Лондон-2012" паралимпийн усан сэлэлтийн тамирчны ялалтын агшин. 2012.08.30
Гэмтсэн Сири хөвгүүн. 2012.08.24 Сирийн өмнөд хэсэгт орших Алиппо хот
Сирийн бяцхан хөвгүүн.
Флорид муж дахь Бүгд найрамдах намын хурлын өмнө 2012.08.27
Токио дахь амьтны хүрээлэнд. 2012.08,28
Америк бүсгүйн усархаг борооноор сэтгэл нь тааламжтай буй агшин. 2012.08.27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна