Паралимпийн дөрөв дэх өдөр

2012 оны 9 сарын 3

”Лондон-2012” паралимпийн хоёрдахь өдрийн фото агшинг хүргэж байна.
”Лондон-2012” паралимпийн дөрвөн өдрийн дараах байдлаар 55 улс ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад (35 алт, 24 мөнгө, 28 хүрэл), Их Британи (16+24+14), Австрали (14+11+18), Украин (13+8+12), ОХУ (12+13+9) медалийн тоогоор тэргүүлж байна.
"Лондон-2012" паралимпийн XIV наадмын дөрөв дэх өдөр манай тамирчдаас байт харвааны ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Хятадын тамирчинг 6:0-оор буулган авч маргааш мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай оноолт таараад байна. ОУХМ Б.Жавзмаагийн урьдчилсан шатны харваагаас 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар Тайланд, Хятадын тамирчдыг ялж шилдэг дөрөвт шалгараад байна. 2012.09.03
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна