12 дахь гранпри Бельгид болов

2012 оны 9 сарын 3

Энэ оны 12 дахь гранпри Бельгийн Спа Франкорчампс авто тойргуулгад явагдлаа.
Энэ оны 12 дахь гранпри Бельгийн Спа Франкорчампс авто тойргуулгад явагдлаа. Гараан дээр маш ээдрээтэй зүйл болсон. Лотусын Франц нисгэгч Роман Грожан Льюис Хамилтоныг шахсанаар дөрвөн машиныг хамарсан томоохон осол гарчээ.Хохирогч нь Алонсо болон Перез нар. Азаар дөрвөн нисгэгч ямар нэгэн гэмтлийг аваагүй ч ДАШТ-ыг тэргүүлж байгаа Фернандо Алонсо болон Льюис Хамилтон нарын хувьд харамсалтай үр дүн болсон юм.
Энэ ослыг гаргасан Грожан дараагийн гранприг өнжих мөн 50 мянган еврогийн торгуулийг хүлээжээ. Венесуэл нисгэгч Пастор Малдонадо гараан дээр гэрэл унтраагүй байх үед хөдөлсөн учраас Италийн гранпри 10-р байраар ухарч гранприг эхлүүлэх торгууль авчээ. Үүгээр зогсохгүй аюултай уралдаан хэд хэд гарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна