Хар салхи Умардын 48 хүнийг авч оджээ

2012 оны 9 сарын 4

Япон, БНСУ-ыг дайран өнгөрсөн “Болавен” далайн хар салхи Хойд Солонгос улсыг дайран өнгөрөхдөө 48 хүний аминд хүрсэн байна. 2012.09.04
Өмнөд солонгос улсыг дайран өнгөрч 19 хүний аминд хүрсэн “Болавен” далайн хар салхи Хойд Солонгос улсын 48 хүний аминд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт хуй салхи хойд солонгосчуудад ихээхэн хохирол учруулаад байгаа бөгөөд 6700 байшингийн дээвэр нурж, 21 мянга гаруй хүн орох оронгүй болж, тариалангийн талбайд нилээд сүйдсэн байна.
Өнгөрсөн зургаа, долдугаар сарын үерийн улмаас 169 хүн амь үрэгдэж, газар тариалангийн хохирол амсаад байсан тус улсад дахин үерийн аюул нүүрлэлээ. Далайн хар салхи одоо Японы Окинава арлыг чиглэн яваа гэж Өмнөдийн сайтуудад мэдээлсэн байна. 2012.09.04
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна