“Мисс Монголиа 2012”-ын ялагчаар Д.Долгион тодорлоо

2012 оны 9 сарын 8

“Мисс Монголиа” холбоо, МҮОНРТ хамтран Олон улсын Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулдаг удамжлалтай билээ. УДЭТ-т өчигдөр “Мисс Монголиа 2012” наадам ес дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилийн “Мисс Монголиа 2012” тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 120 охин оролцсоноос эцсийн шалгаруулалтад авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ шалгаран үлдсэн 16 охин оролцлоо. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос уг наадмын хүрээнзд зургаан шатанд өрсөлдөн ийнхүү эцсийн шалгаруулалт оролцох эрхээ олж аваад байсан юм.
“Мисс Монголиа 2012” наадмын эцсийн шалгаруулалтад тэд тайзнаа гоёлын даашинз, усны хувцас, үндэсний хувцасаар гоён гарч ирж өрсөлдсөн ба урлагийн үзүүлбэрүүдээ толилуулсан юм.
Ингээд тэмцээний дүн гарахад “Мисс Монголиа 2012” наадмын тэргүүн байрыг хувийн дугаар 19, Дэлгэржавын Долгион тодорч, миссийн титмийн эзэн болсон юм.
Тэрбээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг, 21 настай. Түүний биеийн жин 52 кг, өндөр нь 180 см, биеийн харьцаа 87х65х92 аж. “Мисс Монголиа 2012” наадмын ялагч болсон түүнд Мисс Монголиа 2004 наадмын тэргүүн байрыг эзэлсэн мисс Ч.Содтуая миссийн титмийг зүүлгэж өгсөн бөгөөд Д.Долгион нь ирэх аравдугаар сарын 1-21-нд Японы Окинавад болох “Miss International” наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна