Кураш бөхийн өсвөрийн УАШТ-ий фото агшин

2012 оны 9 сарын 12

Монголын кураш бөхийн холбооноос өсвөр, залуучуудын УАШТ-ийг өнөөдөр “Тэмүүжин” спорт сургалтын төвд зохион байгуулж байна. Энэ жилийн УАШТ-нд арван байгууллагын 200 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 14 жинд, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15 жингийн аваргууд өнөөдөр тодрох аж. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх аравдугаар сарын 25-28-нд Англи улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцох эрхийг авах юм байна.
Монголын кураш бөхийн холбооны 11 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 23 дэлхийн аваргатай болоод байна.
Энэ жилийн УАШТ-нд арван байгууллагын 200 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 14 жинд, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15 жингийн аваргууд өнөөдөр тодрох аж. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх аравдугаар сарын 25-28-нд Англи улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцох эрхийг авах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна