Намрын башёгийн фото агшин

2012 оны 9 сарын 16

Токио хотын Кокүгикан ордонд намрын тэмцээн арав дахь өдрөө үргэлжиж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс Кёкүтэнхо Какүрюү (7-2), Харүмафүжи Такаясү (8-1), Хакүхо Точиоoзантай (6-3) тус тус барилдана. Есөн өдрийн дараах байдлаар манай гурван бөх нэг ч уналгүйгээр тэмцээнийг тэргүүлж байна. 2012.09.18
Тэмцээний өмнө Харүмафүжи Д.Бямбадоржид 13 ба түүнээс дээш ялахад аварга цол өгнө хэмээн амлаж байсан боловч түүний давааны тоог 14 болголоо. Учир нь тэмцээн эхэлснээс хойш Котошёогикү, Котоошюү, Барүто нарын гурван озэки гэмтэж, тэмцээнийг орхисон учир түүний ёкозүна болох шалгуурыг өндөрсгөсөн байна.
Харин дээд зиндааны хамгийн ахмад бөх (38 нас) болох Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хувьд нийт ялалтынхаа тоог 812 болгожээ. Тэрбээр тавдугаар сарын башёд түрүүлж, долдугаар сард тааруухан барилдсан ч энэ сард ээлжит тэсрэлтийг хийж эхэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна