“Toray Pan Pacific Open”

2012 оны 9 сарын 27

WTA-н цуврал болох “Toray Pan Pacific Open” тэмцээний фото агшин. 2012.09.27
2.1 сая ам.долларын шагналын сантай WTA-н цуврал болох “Toray Pan Pacific Open” тэмцээн Японы Токио хотноо есдүгээр сарын 23-29-ны хооронд болж өнгөрлөө. 1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аваргаар ОХУ-ын Надия Петрова (17) шалгарч, 385 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 900 оноо хүртжээ. Дэд аваргаар өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Польшийн Агнешка Радваньска (3) шалгарлаа. 2012.09.29
Шигшээ тоглолт өчигдөр болж Надия Петрова эхний сэтийг 6:0-оор өөрийн болгосон байна. Гэсэн ч Радваньска удаах сэтийг 6:1-ээр өөрт авснаар ялагч гурав дахь сэтэд тодрох болж. Сүүлийн сэтэд Петрова 6:3-аар (6:0, 1:6, 6:3) илүүрхэж тус тэмцээний аваргаар шалгарлаа. 2012,09,29
Надия тус тэмцээнд 17-д эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд шигшээд хүрэхдээ Италийн Сара Эррина (6), Австралийн Саманта Стосур (8) нарын шилдэг теннисчдыг буулган авчээ. Петрова тус тэмцээнд түрүүлснээр энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Хосын төрөлд өндөр түвшинд тоглодог тэрбээр энэ жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий дэд аваргаар шалгарч, улмаар Лондонгийн олимпоос хүрэл медаль (Мария Кириленко хослон) хүртсэн. 2012,09,29
2.1 сая ам.долларт багтаж буй WTA-н цуврал болох “Toray Pan Pacific Open” тэмцээн Японы Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээний хагас шигшээгийн тоглолт өнөөдөр болж шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо.
Тус тэмцээний гуравт эрэмбэлэгдэн тоглосон Польшийн Агнешка Радваньска Германы Анжелья Керберийг 6:1, 6:1-ээр, ОХУ-ын Надия Петрова (17) тус тэмцээний наймд эрэмбэлэгдсэн Австралийн Саманта Стосурыг 6:4, 6:2-оор буулган авснаар шигшээд шалгараад байна. 1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аварга маргааш тодорно. 2012.09.28
Польшийн Агнешка Радваньска (3)
ОХУ-ын Надия Петрова (17)
ОХУ-ын Надия Петрова (17) тус тэмцээний наймд эрэмбэлэгдсэн Австралийн Саманта Стосурыг 6:4, 6:2-оор буулган авснаар шигшээд шалгараад байна. 2012.09.28
2.1 сая ам.долларын шагналын сантай WTA-н цуврал болох “Toray Pan Pacific Open” тэмцээн Японы Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. WTA-н топ арван теннисчний ес нь оролцож буй тус тэмцээний шигшээ наймд долоо нь шалгараад байна. 1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аварга ирэх ням гаригт тодрох бөгөөд тэргүүлсэн теннисчин 385 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноог халааслах бол хосын аваргууд 110 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотноо болсон “Hansol Korea Open”-д тэргүүлсэн Данийн Каролина Возняцки (10) Хятадын Ли На-г 4:6, 6:3, 6:4-өөр, Италийн Сара Эррина (6) Францын Марион Бартолийг (9) 3:6, 6:6, 6:2-оор буулган авснаар шигшээ наймд шалгараад байна. Тэрбээр чансааны гуравт буй Польшийн Агнешка Радваньскатай оноолт таарчээ. 2012.09.27
Беларусын Виктория Азаренка (1) – Германы Анжелья Кербер (5)
Германы Анжелья Кербер (5)
Гуравдугаар тойрогт тус тэмцээний долоод эрэмбэлэгдсэн Хятадын Ли На Данийн Каролина Возняцкад (10) 6:4, 3:6, 4:6-аар ялагджээ. Возняцка өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотноо болсон “Hansol Korea Open”-д тэргүүлснээр энэ жилийн анхны түрүүгээ хүртсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна