Дуунаас хурдан хүний “аялал”

2012 оны 10 сарын 16

Бэлтгэсэн Ш.Мягмар
Австрийн 43 настай шүхэрчин Феликс Баумгартнер гэгч хамгийн өндрөөс шүхрээр буусан дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. 2012 оны аравдугаар сарын 14-нд болсон энэ түүхэн явдал эхнээсээ дуустал маш найдвартай хийгдэж, сандарч мэгдэх зүйлгүй байв. Фото: redbullstratos.com
Дэлхийн дээд амжилт тогтоохоор тэр АНУ-ын Нью-Мексикийн цөлийг сонгон авсан байлаа. Фото: redbullstratos.com
Энэ агаарын бөмбөлөг Баумгартнерийг тэнгэрт гаргажээ. Түүний хэмжээ нь 11 давхар байртай тэнцэхээр. Фото: redbullstratos.com
Тэр 39 км-ийн өндөрт гарахын тулд хоёр цаг 16 минутыг зарцуулжээ. Фото: redbullstratos.com
Баумгартнерийн чөлөөт уналтыг дэлхийн таван сая хүн шууд нэвтрүүлэгээр харж байлаа. Фото: redbullstratos.com
Үүнийг хийхийн тулд сайн ивээн тэтгэгч, оператор, техник, эмч, судлаачдын бүхэл бүтэн баг, тусгай капсул, скафандр зэргийг агаарт гаргасан бөмбөлөг, дээр нь түүний ээж хэрэг болов. Мэдээж өөрийнх нь эр зориг хамгийн чухал байлаа. Фото: redbullstratos.com
Дээд амжилт тогтоохын тулд биеийн хүчний бэлтгэл хэрэгтэй. Фото: redbullstratos.com
Өмнөх дээд амжилтын эзэн Жозеф Киттингер 31300 метрийн өндрөөс шүхрээр буужээ. Харин энэ удаад тэр Баумгартнерт тусалсан гол хүн нь байлаа. Фото: redbullstratos.com
Эхлээд 36 километрийн өндрөөс буулт хийхээр төлөвлөсөн байв. Тэр хэмжээнд хүрээд Баумгартнер цааш хөөрөөхөөр шийджээ. Фото: redbullstratos.com
Хамгийн өндрөөс шүхрээр буусан Баумгартнер. Фото: redbullstratos.com
Баумгартнерийн өндөрт гарсан капсул нь энэ. Фото: redbullstratos.com
Агаарын бөмбөлөг 39 км-ийн өндөрт зогсоход бага зэргийн эргэлзээ гарав. Шүхэрчинд хэтэрхий өндөр мэт санагдсан гэнэ. Фото: redbullstratos.com
15 минутын хүлээлтийн дараа капсулын үүд нээгдэж, тэр гадагш гарчээ. Фото: redbullstratos.com
Тэр өмнө нь иймэрхүү төрлийн уналт хийж байсан. Энэ удаад харин түүний нислэг эхэндээ “замбараагүй” байв. Гэсэн ч чөлөөт уналтын хурд 800 км/цаг болсны дараа тэр хөдөлгөөнөө зохицуулж, чиглэлдээ орж чаджээ. Фото: redbullstratos.com
Түүний хурд дууны хурдаас давсан эгшинд тэр толгой нь доош харсан тэнцвэртэй уналттай байлаа. Фото: redbullstratos.com
Капсулаа онгойлгохын өмнө Феликс нэлээд хугацаанд бясалгал хийж, сэтгэл санаагаа бэлтгэжээ. Фото: redbullstratos.com
Газардах нь туршлагатай шүхэрчний хувьд хүнд асуудал биш байлаа. Тэрээр хатуу гадаргаар илтэй гүйн буултаа хийв. Түүний 39 км-ийн өндрөөс буусан буулт нь дөрвөн минут 19 секунд үргэлжилжээ. Фото: redbullstratos.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна