Монголын хоккейчид Гүржийг хожив

2012 оны 10 сарын 19

Манай хоккейчид ДАШТ-ний III дивизонд орох эрхийн төлөө АНЭУ, Грек, Гүржийн багтай тоглож Гүржийн багийг буулган (6-0) авлаа. 10.14-17 АНЭУ
АНЭУлсын Абу Заби хотод 10.14-17-ны хооронд ДАШТ-ний III дивизонд орох эрхийн төлөө Монгол, Гүрж, Грек, АНЭУ-ын багууд өрсөлдлөө. Тус дөрвөн багаас хоёр баг нь ирэх жилийн Өмнөд Африкийн Кейптаунд болох ДАШТ-нд зэрэглэл ахин оролцох юм. Ингээд тус багуудаас АНЭУ, Грекийн багууд шалгарлаа.
Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо Гүржийн багтай хийж 6:0-оор ялалт байгуулсан боловч Арабын нэгдсэн эмират улсын багд 3:2-оор, Грекийн багт 5:2-оор ялагдсанаар ДАШТ-ий III дивизонд оролцох эрх авч чадсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна