Оддын сонирхолтой шивээс

2012 оны 11 сарын 9

Жүжигчин Скарлетт Йоханссон азанд итгэдэг нэгэн бололтой. Тэрээр баруун талын хавирга тус газраа морины тахны дүрсийг тойруулан "Lucky You" гэж бичсэн шивээс хийлгэжээ.
Загвар өмсөгч, жүжигчин Меган Фокс Холливудын секс бэлэг тэмдэг гэгддэг байсан жүжигчин Мэрилин Монрог дэндүү их шүтэн биширч, хүндэлдэг учраас дүрийг нь баруун гар дээрээ шивүүлсэн байна.
Жүжигчин Анжелина Жоли зүүн гарын булчин дээрээ зургаан хүүхэд болон нөхөр Брэд Питтийнхээ төрсөн газрын уртраг, өргөрөгийг шивүүлжээ.
Залуу жүжигчин Хейден Панеттьер амьдралдаа баримталдаг зарчим буюу “Харамсахгүй амьдар” гэсэн үгийг итали хэлээр шивүүлсэн байна.
Топ модель Хайди Клум “Seal” гэж уншигдах мушгиралдсан нарийн зураасыг дөрвөн одын амт баруун гарынхаа шуун дээрээ шивүүлжээ.
Бүтэлгүй үйлдлүүдийнхээ гайгаар үргэлж олны хэл амны бай болж байдаг жүжигчин Линдсей Лохан чалчигчдад хэлэхийг хүсдэг "Shhh..." буюу “чимээгүй” гэсэн утгыг илэрхийлэх үгийг баруун гарынхаа долоовор хуруун дээрээ шивүүлжээ.
Дуучин, жүжигчин Майли Сайрус 2010 онд сүйт залуу, жүжигчин Лиам Хемсворттой үерхэж эхэлсэнийхээ дараа “хайр” гэх үгийг баруун чихнийхээ омогт шивүүлсэн байна.
Попын гүнж Бритни Спирс зүүн гар дээрээ хоёр ширхэг ягаан шооны шивээстэй.
Рок дуучин Пинк олон сонирхолтой шивээстэй ч хамгийн сонин нь баруун гарынх нь тохойны доор байдаг жижиг дугуй дүрсний дорх “Help” гэсэн үг бүхий шивээс юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна