Холливудын хатуужилтай цэрэг - Деми Мур

2012 оны 11 сарын 13

Арваннэгдүгээр сарын 11-нд Деми Мур 50 нас хүрлээ. Зурагт: Деми Мур “Жонсийнхон” киноны нээлтийн үеэр. 2010 он. Фото: AFP/ Karim Sahib
Тавь хүрсэн жил жүжигчин бүсгүйн хувьд хүндхэн өнгөрөв. Эштон Катчераас салсан түүний гэр бүлээ цуцлуулах асуудал шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж буй. Тиймээс ч Деми Мурын алхам бүр хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Гэлээ ч тэр “Би жинхэнэ дайчин бүсгүй" гэдгээ харуулсаар байгаа билээ. Фото: AFP/ Gabriel Bouys
Деметриа Гуайнс (жинхэнэ нэр нь) Нью-Мексико мужийн Росвелл хотод төржээ. Түүний хүүхэд үе бэрх амьдралыг туулжээ. Тэр ээжтэйгээ ээдрээтэй харилцаатай байв. Дэмигийн хойд эцэг Дэнни Гуайнс ажлаа байнга сольдог байсан тул насанд хүртлээ гэр бүлийнхнийхээ хамт бараг 30-аад хотод шилжин амьдарсан байна. Фото: AFP/ Dominique Faget
Деми 18 настайдаа Фредди Муртай гэрлэжээ. Хорин настайдаа тэр “General Hospital” олон ангийн кинонд уригдав. Киноны орлогоо тэр зугаа цэнгээнд зориулсан гэдэг. Гурван жил орчим хугацаанд таагүй амьдралд өөрийгөө зориулсан Дэми 1985 онд “Гэгээн дагины Эльмагийн гэрэл” кинонд тоглосноор муу зуршлаасаа салж чадсан юм. Фото: AFP/ Valerie Macon
1987 онд тэр Брюс Уиллисийн эхнэр болж, хосууд хамтдаа 13 жилийг өнгөрүүлсэн юм. Тэд гурван охинтой болсон бөгөөд охидыг Румер, Скаут, Таллула гэдэг. Дэми Мур “Сүнс”, “Болчимгүй санал”, “Улаан үсэг” кинонуудад амжилттай тоглов. Зураг дээр: Хосууд “Эмми” шагнал гардуулах ёслолын үеэр. 1997 он. Фото: AFP/ Kim Kulish
“Цэрэг Жейн” кинонд тэр тусгай ангийн дайчны дүрийг бүтээж, Холливудын эмэгтэйчүүд дундаас анх удаа үсээ хусуулан дэлгэцнээ гарав. Дэми 1996 он гэхэд Холливудын хамгийн өндөр хөлстэй жүжигчин болж чадсан байлаа. Зурагт: Деми Мур 2010 оны Оскарын шагналын ёслол дээр ирэв. Фото: AFP/ Gabriel Bouys
Гэр бүлийн салалт нь амар биш байсан ч Брюс, Деми хоёр сайн нөхөд болж үлдсэн юм. “Нүдэндээ нулимстай” зургийг нь авахаар гүйлдэж байсан папарацчидад тэр муугаа үзүүлээгүй. Зурагт: Деми Мур “Аз жаргалын нулимс” киногоо Берлины кино наадамд төлөөлж ирэв. 2009 он. Фото: AFP/ Steffi Loos
Тэр 2005 онд шинэ хайр дурлалтайгаа учрав. Дэми Мур өөрөөсөө 16 насаар дүү, жүжигчин Эштон Катчертай хайр дурлалын романс үүсгэлээ. Брюсийн охидтой ч Катчер сайн харьцаатай болсон байв. Фото: AFP/ Robin Beck
Шинэхэн хосууд Уиллис түүний эхнэр Эмматай үргэлж уулздаг байв. “Би өөрийгөө дөрвөн гайхалтай хүнтэй холбож чадлаа. Брюсийг оруулаад тооцвол тав ч юм уу” гэж Эштон хошигнон ярьсан байдаг. Фото: AFP/ Donald Miralle/Getty Images
Тэр нөхөр Катчерийн хамт хүчирхийлэлд хэлмэгдэгсдэд туслах “The Demi And Ashton Foundation” сан байгуулан, тус хүргэж байв. Фото: AFP/ Prakash Mathema
Өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сард хосууд салж байгаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Катчер нууц амрагтай болсон нь тэдний салах шалтгаан болжээ. Фото: AFP/ Timothy A. Clary
Зураг дээр: Деми Мур, Эштон Катчер нар “Time” сэтгүүлийн Дэлхийн нөлөө бүхий зуун хүнийг шагнах ёслол дээр. 2010 он.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна