Шатарчид өсвөрийн ДАШТ-д

2012 оны 11 сарын 16

Словенийн Марибор хотноо энэ сарын 7-нд эхэлсэн шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 91 орны 8-18 насны 1600 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсон бөгөөд Монголоос дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор 38 шатарчин өрсөлдөв.
Монголын баг тамирчдаас охидын 18 насны ангилалд өрсөлдсөн Олон улсын мастер А.Энхтуул хамгийн өндөр амжилт үзүүлж, 11 дүгээр байрт шалгарсан бол хөвгүүдийн найман насны ангилалд Б.Ирмүүнтулга 12 дугаар байрт шалгарчээ. Мөн охидын 12 насны ангилалд ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ 12 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв.
Өмнө нь тус тэмцээнээс Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, харин 2010 онд Д.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна