Өнгөрсөн жилийн спортын шилдэг агшнууд

2012 оны 11 сарын 30

АНУ-ын мэргэжлийн дугуйн нээлттэй тэмцээний үеэр пелатоноос дугуйчид гарахын өмнө залуу хөгжөөн дэмжигч гүйж байгаа нь. Колорадо муж, Сапинеро хот. 2012 оны наймдугаар сарын 21
Лондон 2012 олимпийн наадмын зургаа дахь өдөр. Жүдо бөхийн -100 кг-ын жинд Солонгосын И Те Вантай шигшээ барилдааны төлөөх барилдаанд таарч ялалт байгуулсан Монголын тамирчин Найдангийн Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хос медаль авсан анхны монгол тамирчин болсон билээ. Англи улс, Лондон хот, 2012 оны наймдугаар сарын 2.
Австралийн үндэсний хөлбөмбөгийн лигийн үеэр Мелбурн Демонс багийн Райн Харвүүд, Брисбан Лионс багий Жеймс Магнертай бөмбөгний төөөх тэмцэлдээний үеэр ийм зураг даржээ. Австрали улс, Брисбан хот. 2012 оны долдугаар сарын 1
Лондон-2012 паралимпын тэмцээний тав дахь өдөр. Усанд сэлэлтийн 200 метрийн IM-SM 12 төрлийн хоёр дахь гараанд ялалт байгуулсан Украйны усанд сэлэгч Максим Вераскагийн зураг. Англи улс, Лондон хот. 2012 оны есдүгээр сарын 3
Английн прьемер лигийн өнгөрсөн улирал шувтарч байх мөчид Нью Касл Юнайтед баг, Челси багтай таарч тогложээ. Энэ тоглолтын эхний гоолыг Нью Каслын тоглогч Папис Сисе оруулж, гоолын баяраа тэмдэглэж байна. Англи улс, Лондон хот. 2012 оны тавдугаар сары 2
Лондон-2012 олимпийн наадмын дөрөв дэх өдөр. Уран сайхны гимнастикийн багийн төрлийн финалын үеэр үсрэлтэндээ бэлдэж буй тамирчин.
Лондон-2012 олимпийн наадмын ес дэх өдөр. Эмэгтэйчүүийн марафоны төрөл дөнгөж эхэлж байгаа нь. 2012 оны наймдугаар сарын 5
Лондон -2012 олимпийн наадмын 14 дэх өдөр Их Британийн дарвуулт завьны шигшээ багийн Льук Пешэнс, Стюарт Битэл нар мөнгөн медалийн баяраа тэмдэглэж байна. Англи улс, Веймаут хот наймдугаар сарын 10
Вашингтон Визардс багийн тоглогч Жон Волл, Чикаго Буллс багийн Кайл Корвертой хийсэн бөмбөгний төлөөх тэмцэлийн дараа. Чикаго Буллс багийн Юнайтед ордон. 2012 оны нэгдүгээр сарын 11
Формула 1 тэмцээний цөөхөн ази төлөөллийн нэг болох Камуй Кобаяшигийн агаарт “хөөрсөн” зураг. Өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр Монакод болсон гран при дөнгөж эхэлж байхад энэхүү зургийг даржээ.
Их сургуулиудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Мичиганы их сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглогч Девин Фанчессийн тачдаун хийсэн баяраа тэмдэглэж байгаа зураг. Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр Мичиганы их сургуулийн хөлбөмбөгийн баг, Массачусетсийн их сургуулийн багтай учраа таарсан юм.
АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн тоглолт. Канзас хотын Спортинг багийн тоглогч С.Ж. Сапонг гоолын баяраа тэмдэглэж байгаа нь. Канзас хот, 2012 оны зургадугаар сарын 16
Сент Лиус Кардиналс багийн цохигч Аллен Грейгийг бөмбөг цохиж байх мөчид цохиур нь хугарч буй агшин. Долдугаар сарын 24-ний өдөр Лос Анжелес Доджерс багтай таарч тоглосон билээ. Сент Лиус, Миссури
Лондон 2012 паралимпийн наадмын гурав дахь өдөр. 200 метрийн Т42 ангиллын финалд Их Британын хөнгөн атлетикч Ричард Вайтхэд түрүүлж барианд орлоо. Лондон хот, 2012 оны есдүгээр сарын 1
Австралийн хөлбөмбөгийн лигийн тэмцээний үеэр Централ Көүст Маринарс, Мельбурн Викторийн багийн тоглолтын үеэрх зураг. Маринерс багийн довтлогч Берни Ибини бөмбөг өшиглөхөд нисч явсан тагтааг оножээ. Австрали улс , Мелбурн хот 2012 оны арваннэгдүгээр 17
Швейцарийн банкны ивээн тэтгэсэн Хонг Конгын гольфийн нээлттэй тэмцээний үеэр АНУ-ын багийн Жон Дейли бөмбөгөө цохиж байгаа нь. Эхний цохилтын дараа түүний бөмбөг модны ард талд оржээ. Хонг Конг, 2012 оны арваннэгдүгээр сарын 15
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн тоглолтын үеэр Оросын шигшээ багийн Сергей Игнашевич, Польшийн шигшээ багийн Рафал Муравски, Марчин Василевски нар бөмбөгний төлөө тэмцэлдэж байна. Польш улс, Варшав хот, 2012 оны зургадугаар сарын 12
Уулын цанын дэлхийн аваргад оролцсон Норвейгийн тамирчин Лотте Смисет Сэерстэдийн осолдсон зураг. Тэрээр энэ гэмтэлээсээ хойш дахин томоохон тэмцээнд оролцож чадаагүй юм. Орос улс, Сочи хот, 2012 оны хоёрдугаар сарын 28
Австралын Бронте эрэгт болсон серфингийн нээлттэй тэмцээний эхний өдөр. Австрали улс, Сидней хот. 2012 оны тавдугаар сарын 8-ны өдөр.
Австралийн нээлттэй тэмцээний 10 дахь өдөр. Хагас шигшээ тоглолтод Японы теннисчин Кей Нишикори, Их Британийн теннисчин Энди Муррэйтэй таарч тогложээ. Зурагчин Энди Муррегийн зургийг ийм байдлаар дарсан байна. Австрали улс, Мелбурн хот 2012 оны нэгдүгээр сарын 25
АНУ-ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Кливленд Браунс багийн арын хамгаалагч Трент Ричардсоны унаж буй зураг. Есдүгээр сарын 27-ны өдөр Балтимор хотын Балтимор Бревэнс багтай гэрт нь таарч тоглосон байна.
Лондон-2012 олимпийн наадмын 14 дэх өдөр BMX бартаат замын дугуйн тэмцээний хагас шигшээд шалгарсан тамирчид эхний гараагаа хийлээ.
НАСКАР-ын өнгөрсөн улиралын ээлжит гараа. Дейтон хотын авто тойруулгад явагсан энэхүү гараа дундаа орж байх мөчид найман машиныг хамарсан осол болжээ. Азаар хүний амь гэмтээгүй байна. Дейтон авто тойруулга, 2012 оны хоёрдугаар сарын 24.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна