“Ирээдүйн цагдаагийн машин”

2012 оны 12 сарын 5

Томоохон авто үйлдвэрлэгчдийн дунд зарладаг Design Challenge уралдааны энэ жилийн сэдэв нь Калифорни хотын цагдаагийн эргүүлийн машин байв. Тэмцээн ес дэх удаагаа явагдсан бөгөөд жил бүр сэдвээ сольж байдаг. Энэ арга хэмжээгээр ирээдүйн загваруудын хандлагыг тодорхойлдог ажээ.
Хойд Америкийн салбарынх нь концепт Mercedes-Benz Ener-G-Force нь G-Class жиипийн залгамжлагч болж магадгүй .
BMW Group-ийн охин компани DesignworksUSA эргүүлийн машины анхны загвар E-Patrol (Human-Drone Vehicle) бүтээв.
DesignworksUSA машин хэрэгтэй гэвэл жолоодлогогүй гурван аппаратыг явуулж чадна. Тэдний нэг нь агаарт хөөрөн дээрээс хяналт хийнэ.
General Motors компанийн цагдаагийн цахилгаан машин Volt Squad.
Volt Squad
Honda
Honda компанийн япон дизайнчдын бүтээл “CHiPs” 2025 Traffic Crawler машин.
Дизаинчдын яриагаар, “CHiPs” 2025 Traffic Crawler маневр сайтайгаас гадна замын эргүүл хийхэд шаардлагатай бэт бэх.
Subaru компанийн SHARC гэх ирээдүйн загварын анхдагч төсөл (Subaru Highway Automated Response Concept) энэ уралдаанд ялжээ.
“Жолоочгүй” машин 24 цагийн турш хотын эргүүлд автоматаар ажиллах чадвартай гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна