Жессика Эннис онлайн санал асуулгыг тэргүүлэв

2012 оны 12 сарын 5

Yahoo UK гэх Британийн сүлжээний хамгийн алдартай 10 тамирчинг тодруулжээ. Түүнийг долоон төрөлтийн тамирчин бүсгүй Жессика Эннис тэргүүлж байна.
Дэлхийн 2009 оны аварга , Европын 2010 оны аварга, олимпийн 2012 оны аварга англи бүсгүй Жессика Эннис. Тэрээр долоон төрөлтөөр үндэсний дээд амжилтыг тогтоожээ.
Түүний уриа нь: «Гүйцэх гээд үз». Ямайкийн ойрын зайн гүйлтийн тамирчин Усэйн Болт бол олимпийн зургаан удаагийн, дэлхийн таван удаагийн аварга. Өнөөгийн хүчин төгөлдөр дэлхийн дээд амжилтыг 100 метрт (9,58 сек; Берлин 2009) 200 метрт (19,19 сек; Берлин 2009), мөн 4х100 метрийн буухианд (36,84 сек, Лондон 2012) тогтоож байв. Эдгээр гурван зайн дэлхийн дээд амжилтыг Бээжингийн олимпоор тогсоосон мөн хоёр олимпод дараалан 100, 200 метрийн зайд тэргүүлсэн дэлхийн цорын ганц хүн бол Усейн Болт билээ.
Оросын теннисчин бүсгүй Мария Шарапова 2012 оны олимпийн тоглолтын мөнгөн медаль авлаа. Мария Шарапова их дуулга тэмцээний дөрвөн тэмцээнд түрүүлж байсан юм. Мөн уг тэмцээний шигшээ тоглолтод долоон удаа шалгарч байжээ.
Британийн теннисчин Маррей 2012 оны олимптйгн тоглолтынэрэгтэйчүүдийн аварга бөгөөд микст тоглолтоор нь мөнгөн медаль хүртэв. 2012 оны US Open тэмцээний аварга.
Британийн дугуйчин Виктория Пендлтон энэ зуны олимпийн кейрин төрлөөр алтан медаль авч байлаа.
Болтон багийн тоглогч асан Фабрис Муамба энэ жилийн гаравдугаар сард Английн цомын тэмцээний тоглолтоор зүрхэнд нь цус харван клиник үхэлд орсон байв. Тэр өвчний даван гарч гдараа нь гэрлэжээ.
2012 оны олимпийн усан спортын 10 цамгаас үсрэх тэмцээний хүрэл медальт Британийн Том Дэйли.
Барселонийн багийн од, Аргентинийн шигшээгийн тоглогч Лионель Месси бол 2011, 2012 онуудын шилдэг тоглогч. 2009 оны “Очир алмазан бөмбөг” шагналын эзэн.
Английн шигшээгийн ахмад, Лос-Анджелес Гэлакси гэх Америкийн багийн хагас довтлогч Дэвид Бекхэм. 2011 оны хамгийн өндөр цалин хөлстэй тоглогчоор нэрлэгдэж байлаа.
Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч. «Манчестер Юнайтед» түүнийг €83 сая еврогоор «Реал»-д шилжүүлсэн байв. “Алтан бөмбөг” шагналыг 2008 онд авсан ба FIFA-гийн жилийн тоглогч цолыг дэлхийн шилдэг хөлбөмбөгчний хувьд авч байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна