Дэлхий дахины ногоон гацуурууд

2012 оны 12 сарын 10

Б.АНХТУЯА
БНСУ-ын Сөүл хот “City Hall” буюу парламентын ордны өмнөх сүрлэг гацуурын гэрлийг өнгөрөгч 5-ны өдөр асаажээ.
АНУ-ын Вашингтон дахь Цагаан ордны өмнөх гацуур гэрлээ цацруулж эхэллээ. 2012.12.06
Францын нийслэл Парис хотын “Place de la Concorde” талбайд 32 метр өндөр гацуур засч, өнгөрөгч 6-ны өдөр гэрэлтүүлэв.
Чехийн нийслэл Прага хот “Old Town” талбай дахь гацуурын гэрлийг асаах ёслолын үеэр “Old Town Hall” цамхаг бүрээ үлээж ёслов.
АНУ-ын Вашингтон хот дахь Цагаан ордны өмнөх гацуурын гэрлийг асаах, “National Christmas tree” ёслолын 90 дэх жилийн ойн арга хэмжээг Ерөнхийлөгч Барак Обама удирдав.
Бельгийн нийслэл Брюссель хот “Grand Palace” дахь орчин үеийн загварын 20 метрийн өндөр, гэрэлт гацуур өнгөрөгч 1-ний өдөр гэрэлтлээ.
АНУ-ын Нью-Йорк хот “Rockefeller Center” дахь гацуурын гэрлийг асаах 80 жилийн түүхт “Rockefeller Center Christmas tree” ёслол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд болов.
Бразилийн Рио-де-Жанейро хот “Rodrigo de freitas” нуурын эрэг дээрх ногоон гацуурын гэрлийг асаах ёслол өнгөрөгч 1-ний өдөр болжээ.
Английн нийслэл Лондон хотын төв дэхь “10 Downing” гудамжин дахь гацуурын гэрлийг асаах ёслолд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон удирдаж, “X Factor” шоуны шүүгч Николь Шерзингер, шилдэг оролцогчдын хамт оролцов.
Польшийн нийслэл Варшав хот “Royal Treaty” гудамжинд зассан гацуурын гэрлийг өнгөрөгч 1-ний өдөр асаав.
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Цагаан ордон” –ны “Blue room” –д өнгөрсөн сарын 28-нд гацуураа засчээ.
Филиппиний Пуэрто-Принсеса хот дахь сүрлэг гацуурын гэрлийг өнгөрөгч 1-ний өдөр асаалаа.
ОХУ-ын Санкт-Петербург хот өнгөрсөн сарын 28-нд Сайнт Владимирийн сүмийн өмнөх гацуурыг чимэглэж байна.
АНУ-ын Лос-Анжелес хот “Nokia” театр дахь “LA Kings Holiday” скэйтийн шоуны үеэр “Holiday Tree” буюу гацуурын гэрэл асаах ёслолын таван жилийн ой өнгөрсөн сарын 28-нд боллоо.
Шведийн нийслэл Стокгольм хот 36 метрийн өндөр гацуураа өнгөрөгч 2-ны өдөр гэрэлтүүлжээ.
Хонконг дахь их дэлгүүрийн доторх сүрлэг гацуурыг өнгөрсөн сарын 26-ны өдөр гэрэлтүүлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна