2012 он гэрэл зурагт

2012 оны 12 сарын 30

Бэлтгэсэн Ш.Мягмар
Нэгдүгээр сарын 5. Үерт автсан Голландын Дордрехт хотын оршин суугч. Фото: Robin Utrecht/AFP/Getty Images
Нэгдүгээр сарын 9. Энэтхэгийн гал сөнөөгчид Мумбайд болсон тэмцээнд оролцож байна. Фото: Danish Siddiqui/Reuters
Нэгдүгээр сарын 10. Далайн хавын хоолойг үзэж байгаа Вена хотын амьтаны хүрээлэнгийн ажилтан. Фото: Lisi Niesner/Reuters
Нэгдүгээр сарын 12. Олон нийтийн зориулалтын 384 метрийн урттай, зургаан секц болгон хуваасан эскалатор шатыг Колумбийн хоёр дахь том хот Медельины ядуусийн хороололд барьжээ. Фото: Fredy Builes/Reuters
Нэгдүгээр сарын 13. Эмэгтэй бие хамгаалагчдыг бэлтгэх Бээжин хотын анхны сургуулийн багш нь сургуулилалтынхаа үеэр сурагч эмэгтэйн толгойд лонх цохин хагалж байна. Фото: David Gray/Reuters
Нэгдгээр сарын 19. Индонезийн Сиберанг гол үерлэх үеэр эвдэрсэн дүүжин гүүрээр гол гарч яваа сурагч охид. Фото: Beawiharta/Reuters
Нэгдүгээр сарын 20. Хөлөг онгоц сүйрсэн газраас холгүй эрэгт хаягдсан Costa Concordia гэх тойрон аяллын хөлөг онгоцны буйдан сандал. Фото: Paul Hanna/Reuters
Хоёрдугаар сарын 4. Сөрөг хүчний зохион байгуулсан “Шударга сонгуулийн төлөө” цуглаанд оролцогсод, Москва хот. Фото: Артем Житенев/РИА «Новости»
Хоёрдугаар сарын 10. Гучин градусын хүйтэнд Якутск хотын жаалхүү. Фото: Виктор Эверстов/Reuters
Хоёрдугаар сарын 10. Хоёр сартай сармагчин “Тиффани” шоуд оролцогчийн чихийг хазав. “Тиффани” нь Тайландын Даттайе хотноо байдаг дэлхийд алдартай, эсрэг хүйстнийхээ хувцсаар гоёх дуртай хүмүүсийн кабаре-шоу юм. Фото: Damir Sagolj/Reuters
Хоёрдугаар сарын 21. Феменист “Pussy Riot” гэх панк хамтлагийнхан Аврагч Христийн сүмд хулгайгаар тоглолт хийжээ. Фото: Митя Алешковский/ИТАР-ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна