2012 он гэрэл зурагт (Хоёрдугаар хэсэг)

2013 оны 1 сарын 1

2012 он гэрэл зурагт, Хоёрдугаар хэсэг
Нэгдүгээр сарын 7. Зэрлэг барс леопард Гувахати хотын энэтхэг ажилчинд халдаж байна. Тэр баригдахаасаа өмнө гурван хүнийг зэрэмдэглэсэн байлаа. Фото: AFP/Getty Images Ш.МЯГМАР
Нэгдүгээр сарын 12. Өмнөд Суданы Пибор дахь дүрвэгсдийн лагерьт аргагүйн эрхэнд суурьшигчид. Фото: Isaac Billy/UNMISS/Reuters Ш.МЯГМАР
Нэгдүгээр сарын 17. Италийн Жильо арлын эрэг орчим живсэн тойрон аялалын Costa Concordia хөлөг онгоцыг сансараас авсан авсан гэрэл зураг. Фото: DigitalGlobe/Reuters Ш.МЯГМАР
Гуравдугаар сарын 29. Нью-Дели хотноо Ху Жиньтаогийн айлчлалыг эсэргүүцэн өөрийгөө шатааж байгаа түвд лам. Фото: Reuters Ш.МЯГМАР
Дөрөвдүгээр сарын 7. “Нүглээ наминчилж байгаа нүгэлтнүүд” Испанийн Малага хотноо Тарчлаант долоо хоногийн ёслолын үеэр лаа асааж байгаа нь. Фото: Jon Nazca/Reut Ш.МЯГМАР
Дөрөвдүгээр сарын 8. Хойд Солонгосын пуужин хөөргөх талбайд байгаа Ынха-3 (Тэнгрийн заадас-3) пуужингийн харуулд байгаа цэрэг. Фото: Bobby Yip/Reuters Ш.МЯГМАР
Дөрөвдүгээр сарын11. Сансрын нисгэгчдийн өдрийн урьд өдөр нь Москвагийн Лениний өргөн чөлөөн дэх Юрий Гагарины хөшөөг цэвэрлэв. Фото: Андрей Смирнов/AFP/Getty Images Ш.МЯГМАР
Дөрөвдүгээр сарын 13. Сүрэл ачсан машин ачаандаа дийлдсэнийг “хөл дээр нь босгох” гэж байгаа пакистанчууд. Фото: Mian Khursheed/Reuters Ш.МЯГМАР
Дөрөвдүгээр сарын 21. Бундеслигийн аварга болсон Borussia Dortmund багийн тоглогч Лукаш Пищек шар айргаар өөрийн дасгалжуулагч Юрген Клоппын толгойг мялааж байгаа нь. Фото: Ina Fassbender/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 6. Цагдаагийнхан Москвагийн Болотная талбайд болсон “Саятны маршийн” үеэр цуглаанд оролцогсодыг шахан түрж байгаа нь. Фото: Андрей Стенин/РИА «Новости» Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 6. Нью-Йоркийн дээрх тэргэл саран. Фото: Gary Hershorn/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 6. “Саятны маршийн” үеэр сөрөг хүчний лидер Алексей Навальныйг баривчилж байгаа нь. Фото: Владимир Астапкович/РИА «Новости» Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 7. Сьюард Жонсоны “Үргэлжийн Мерилин” хөшөөг Чикагод буулгажээ. Фото: Jim Young/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 8. Кейптаун хотын дээгүүр улирлын манан татжээ. Фото: Mike Hutchings/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 9. Явалапити омгийн жаалхүү Бразилийн үндэсний хүрээлэнгийн Шингу голд толгойгоо оруулж байгаа нь. Фото: Ueslei Marcelino/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 11. Манила хотын ядуусийн хорооллынхон бараг мянгаад байрыг шатаасан түймрээс зугтаж байна. Фото: Cheryl Ravelo/Reuters Ш.МЯГМАР
Тавдугаар сарын 14. Нью-Йорк хотын Тао Порчон-Линч гэх 93 настай эмэгтэй йогийн хамгийн ахмад багш гээд Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ. Фото: Keith Bedford/Reuters Ш.МЯГМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна