2012 он гэрэл зурагт-Гуравдугаар хэсэг

2013 оны 1 сарын 2

Тавдугаар сарын 19. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель, Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон бусад хүмүүс АНУ-д болсон Их наймын уулзалтын үеэр Челси (Их Британи) ба Бавария (Герман) багуудын Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг телевизээр үзэв. Фото: Pete Souza/White House/Reuters
Тавдугаар сарын 20. Үл танигдах залуус Украины гей-чуулганы тэргүүн Святослав Шереметийг зодов. Шеремет гей-парад зохион байгуулах төлөвлөгдсөн ажил нь хойш тавигдсан тухай сэтгүүлчдэд мэдээл хийсний дараахан ийнхүү халдлагад өртжээ. Фото: Анатолий Степанов/Reuters
Тавдугаар сарын 20. Нью-Мексикийн Альбукеркт нар хиртэв. Фото: Lucas Jackson/Reuters
Тавдугаар сарын 20. Италийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтөөр Финале-Эмилиийн хуучин цамхаг нуржээ. Фото: Giorgio Benvenuti/Reuters
Тавдугаар сарын 25. Баку хотноо болсон “Еuro vision” хөгжмийн тэмцээний шигшээ тоглолтод бэлтгэж байгаа Оросын “Бурановские бабушки” (“Бурановскийн эмээ нар”) хамтлаг. Фото: David Mdzinarishvili/Reuters
Тавдугаар сарын 29. Ром хотын төвд болсон үзэсгэлэнд тавигдсан “Итали хүний мөрөөдөл” бүтээлээ харж байгаа зураач Антонио Гарулло, Марио Оттосенто нар. Фото: Alessandro Bianchi/Reuters
Тавдугаар сарын 31. Агаарын бөмбөлөгөөр хөлбөмбөг тоглож байгаа Мавританы Кэди хотын хүүхдүүд. Фото: Susana Vera/Reuters
Тавдугаар сарын 31. Афганистаны Кандагар мужид болсон дэлбэрэлтээс нуугдсан америк цэрэг. Фото: Шамиль Жуматов/Reuters
Зургадугаар сарын 3. Машинд дайруулсан Орвиль муурандаа зориулан Голландын зураач Барт Янсений бүтээсэн “Орвилькоптер” гэх радио удирдлагатай бүтээл. Фото: Cris Toala Olivares/Reuters
Зургадугаар сарын 5. Үүрийн цолмон нарны наагуур гарах үеэр SDO хиймэл дагуулын хэт богино долгионы аргаар авсан зураг. Фото: NASA
Зургадугаар сарын 6. Хойд Солонгосын уран сайханчид Синыйджу хотоос холгүй ногооны талбайд ажиллаж байгаа хөдөлмөрчин, тариачдад зориулан тоглолт хийж байгаа нь. Фото: Jacky Chen/Reuters
Зургадугаар сарын 9. Ливаны гурав дахь том хот Сидоны сургууль, эмнэлэг, орон сууцны ойролцоо байдаг хогийн цэг. Фото: Ali Hashisho/Reuters
Зургадугаар сарын 12. Чэжян мужийн Ханжоугийн эмнэлэгт хятад барилгачны биед зоогдсон арматурын төмрийг гаргах мэс засал. Мэс засалд эмч нараас гадна гал сөнөөгчид бас оролцжээ. Фото: China Daily/Reuters
Зургадугаар сарын 12. Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамнаас 150 хотын иргэдээс хураасан зэвсгийг ган хайлуулах үйлдвэрт устгав. Фото: Wong Campion/Reuters
Зургадугаар сарын 12. Евро-2012 тэмцээний А хэсгийн тоглолтын өмнө Варшав хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд орос, польш хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Фото: Jerzy Dudek/Reuters
Зургадугаар сарын 15. Бразилийн хойд нутгийн Бело-Монте далан дээр цагдаагийн нисдэг тэргийг нум сумаар онилсон индианчууд. Тэд Бело-Монтегийн усан цахилгаан станц босгохын эсрэг тэмцэж байна. Фото: Lunae Parracho/Reuters
Зургадугаар сарын 15. Ник Валленда Ниагарын хүрхрээ дээгүүр татсан шугамаар АНУ-аас Канадад “зөрчив”. Фото: Mark Blinch/Reuters
Зургадугаар сарын 29. Нью-Дели хотын захад ачааны машинд дайруулан үхсэн 40 настай зааныг автокранаар зайлуулж байгаа нь. Фото: Parivartan Sharma/Reuters
Долдугаар сарын 2. Түймрээс аврагдах арга хайсан хүмүүс Испанийн Гуаякиль хотын албан байрны цонхоор. Фото: Diario Expreso Guayaquil/Reuters
Долдугаар сарын 3. АНУ-ын Юта мужийг дайрсан ой хээрийн түймрээс бүтэн үлдсэн байшин. Фото: George Frey/Reuters Бэлтгэсэн Ш.МЯГМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна