2012 он гэрэл зурагт (Тавдугаар хэсэг)

2013 оны 1 сарын 7

Тавдугаар хэсэг
Есдүгээр сарын 3. Канадын Юконы Уайтхорс хотын дээгүүр татаж байгаа туйлын туяа Фото: Courtesy of David Cartier, Sr./NASA/Reuters
Есдүгээр сарын 6. Молотовын коктейль гэх шатах бодистой лонхыг Афинд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн жагсагч цагдаа нарын зүг шиджээ. Фото: Yannis Behrakis/Reuters
Есдүгээр сарын 9. Флорида мужаар автобусаар аялан сонгуулийн хоёр дахь сурталчилгаагаа хийж яваа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хүлээн авч байгаа Форт-Пирс хотын Big Apple гэдэг итали хоолны зоогийн газрын эзэн. Фото: Saul Loeb/AFP/Getty Images
Есдүгээр сарын 21. Сансрын олон дахин ашиглах “Индевор” хөлгийг тээвэрлэж яваа "Боинг 747" агаарын хөлөг F18 сөнөөгч онгоцнуудаар дагалдуулан Лос-Анжелес хүрэх замдаа “Холливуд” гэсэн бичгийн дээгүүр нисэх өнгөрч байна. Индоверийг Лос-Анжелесаас дараа нь Калифорнийн Шинжлэх ухааны төвд авчран “мөнхийн” зогсоолд нь тавих ажээ. Фото: Mike Blake/Reuters
Есдүгээр сарын 24. Сирийн босогч Алеппо хотын гудамжинд. Фото: Zain Karam/Reuters
Аравдугаар сарын 4. Берлинд Йемены ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Германы канцлер Ангела Меркельтай хэлэлцээр хийхийн өмнө сүлд дуугаа сонсож байна. Төрийн тэргүүн нарын дээр туслах нь шүхэр барьжээ. Фото: Tobias Schwarz/Reuters
Аравдугаар сарын 9. Ангела Меркель Грект айлчилж буйг эсэргүүцсэн нүцгэн жагсагч Афин хотын Синтагма талбайд. Фото: John Kolesidis/Reuters
Аравдугаар сарын 9. Ангела Меркель Грект айлчилж буйг эсэргүүцсэн жагсаалд оролцогчыг барин саатуулж байгаа нь. Фото: Aris Messinis/AFP/Getty Images
Аравдугаар сарын 11. Аэрошоугийн үеэр Швейцарийн нисэх хүчний F/A-18 Hornet сөнөөгч онгоц Берны уулархаг бүсээр нислэг хийж байгаа нь. Фото: Fabrice Coffrini/AFP/Getty Images
Аравдугаар сарын 14. Австрийн экстем тамирчин Феликс Баумгартнер 39 045 метрийн өндрөөс шүхрээр буухаар Red Bull Stratos гэх агаарын бөмбөрцөгийн бүхээгнээс үсрэв. Фото: Red Bull Stratos
Аравдугаар сарын 25. Лалын даяанчид Меккийн ойролцоох Арафат ууланд хаж хийж байгаа нь. Фото: Amr Abdallah Dalsh/Reuters
Аравдугаар сарын 25. Эсэргүүцлийн жагсаал хийж байсан Перу улсын Лима хотын бөөний наймаачид ба цагдаагийнхны хооронд гарсан мөргөлдөөн. Фото: Alessandro Currarino/Diario El Comercio/Reuters
Аравдугаар сарын 26. Башар Ассадын талд ажилласан гэж сэжиглэгдсэн хүнийг Харема хотын гудамжинд буудаж байгаа Сирийн босогчид. Фото: Asmaa Waguih/Reuters
Аравдугаар сарын 30. Сэнди шуурга Нью-Йоркаар дайран өнгөрсний дараа. Фото: Adrees Latif/Reuters
Аравдугаар сарын 31. Урагвайн Сан-Хакинто хотын нядалгааны газар угаагдаж буй үхэр. Фото: Pablo Porciuncula/AFP/Getty Images
Аравдугаар сарын 31. Улаан нүдэн гаригийн Гейла гэх тогоон дотор буусан өөрөө явагч аппаратын хийсэн “өөрийн хөрөг”. Фото: NASA/JPL-Caltech/Malin Space Science Systems
Арваннэгдүгээр сарын 6. Бирмийн Кяокпю хотод гарсан гал түймэрт нэрвэгдсэн нохойн үлдэгдлийн дэргэд байгаа гөлөг. Нутгийн хүмүүс амь үрэгдсэн нохой нь гөлөгний эх байсан гэж ярьжээ. Фото: Minzayar/Reuters
Арваннэгдүгээр сарын 6. Сэнди шуурганд нэрвэгдсэн Нью-Йорк. Фото: Lucas Jackson/Reuters
Арваннэгдүгээр сарын 11. Валенсийн Гран-при тэмцээний үеэр Хорге Лоренцо мотоциклээсээ унажээ. Фото: Heino Kalis/Reuters
Наймдугаар сарын 28. Шинэ Орлеаны оршин суугч эмэгтэй Айзек гэх далайн шуурганы үүсгэсэн давалгааг ажиглаж суугаа нь. Фото: Jonathan Bachman/Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна