МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийлэв

2013 оны 1 сарын 8

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд, ШШГЕГ, УПЕГ-ын удирдлагууд өнөөдөр хорих ангиудын ажилтай танилцан Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр хорих ангид очиход нь МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэл үзүүлэн “Н.Энхбаярыг яаралтай сулла, эсвэл Улсын II эмнэлэг рүү шилжүүл” гэсэн шаардлага тавилаа. Тэд шаардлагаа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад гардуулан өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна