Пакистаны дэлбэрэлт

2013 оны 1 сарын 16

Пакистаны зүүн өмнөд хэсэгт орших Кветта хотод амиа золиослогчдын үйлдсэн цуврал дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 100 хол даваад байна.
Дэлбэрэлтийн улмаас 120 хүн хүнд шархджээ.
Өнгөрөгч пүрэв гаригт Пакистаны “Зоригт Малала” охины амьдардаг Сват тосгонд мөн дэлбэрэлт гарсны улмаас 21 хүн амиа алдаж, 80 хүн шархджээ
Өнгөрөгч пүрэв гаригт Кветта хотын худалдааны төвд гарсан дэлбэрэлтийн дараа
Пакистаны цагдаагийн газар болон онцгой байдлын алба дэлбэрэлт болсон хэргийн газар ажиллаж байна.
Цуврал дэлбэрэлтийг “хүмүүнлэг бус” алан хядах ажиллагаа хэмээн олон улсын эх сурвалжууд тайлбарлаж байна
Пакистанд хилийн ойролцоох хотуудад гэмт халдлага гарах нь элбэг байдаг
Дэлбэрэлтэнд өртөгсдийн ихэнхи нь лалын шийт урсгалынхан байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна