Дэлхий дахины Валентин

2013 оны 2 сарын 14

Гэгээн Валентины өдөр, дурлалт хосуудын өдөр, хайрын энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. Гэрэл зургийг Reuters.
АНУ-ын Массачусеттс мужийн Бостон дахь “Уинстон” цэцгийн дэлгүүр ажилтан бүсгүй Валентины өмнөх өдөр “завгүй өдөр”-ийн бэлтгэлээ базааж байна. Тус дэлгүүрийн мэдээлснээр Валентины өдрөөр 350 мянга гаруй цэцэг борлуулдаг гэнэ.
Австралийн Сидней хотоос өмнөд зүгт 150 гаруй км зайд орших Новра хэмээх тосгонд үнээний хөшөөнүүдийг ягаан өнгөөр будаж, хоёр талд нь “Валентины өдрийн мэнд хүргэе”, “Валентин минь болооч” гэх үгсийг бичжээ.
ОХУ-ын цас мөсөнд хучигдсан, тэсгим хүйтэн Сибирийн Красноярскт халуухан хосууд үнсэлцэж байна. Валентины өдрийн өмнөх үдэш “Мөсөн дээрх үнсэлт” гэх тэмцээн зохион байгуулж, хамгийн удаан үнсэлцсэн хосыг шалгаруулдаг гэнэ.
Сан Сальвадорын гудамжны худалдаачин Уилмер Фуэнтес Валентины баярт зориулж зүрхэн хэлбэртэй бөмбөлөг худалдаалж байна.
Австрийн нийслэл Вена хотын цэцгийн дэлгүүр дэх сарнай.
Германы Франкфурт хотын цэцгийн дэлгүүрт ягаан сарнайн борлуулалт хамгийн сайн байгаа гэнэ.
Франкфуртын дотуур хувцасны дэлгүүр ч хайрын өдрийн менежментээ хийгээд эхэлжээ. Шилэн цонхон дээрээ “Валентины өдөр” хэмээн бичсэн байна. Дотуур хувцас бол романтик, бас халуухан бэлэг.
Тайландын нийслэл Бангкокт хайрын өдрөөр тохиосон хуримын ёслол. Сүйт хархүү, бүсгүй хоёр “далайн дээрэмчин”-ээс зугтаж байна.
Хайрын өдрөөр хуримлаж буй тайланд хосууд.
Английн нийслэл Лондон хотод нээгдсэн цэцгийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажил.
АНУ-ын Нью-Йорк хотын Таймс талбайд зассан зүрх
Тайландын нийслэл Бангкок хотын зүүн хэсэгт орших Паттаяа дүүргийн хосууд хамгийн удаан үнсэлцсэн хосуудын амжилтаар эвдэхээр хичээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна